“Мөсний баяр 2014" арга хэмжээ цуцлагджээ

img

 

Хөвсгөл аймгийн Засаг даргын захирамжаар Хөвсгөл нууран дээр 15 дах жилдээ зохион байгуулагдаж ирсэн “Мөсний баяр” арга хэмжээг энэ жил зохион байгуулах боломжгүй болжээ. Учир нь “Мөсний баяр”-ыг зохион байгуулах комисс 2014 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр баяр болох газрын ойр орчим, тээврийн хэрэгслүүд зорчих мөсөн замын таван цэгт хэмжилт хийхэд 57-74 см хөлдсөн нь өмнөх жилүүдийн мөсний зузаанаас 30-40 см  нимгэн, мөс нь няцралт, цууралт их их гарчээ.

5

Мөн энэ жил аймгийн нийт нутгаар цаг агаар дулаан өвөлжиж агаарын температур олон жилийн дундажтай харьцуулахад 4-8 градус дулаан,  далайн мөс оройтож хөлдсөн зэрэг шалтгааны улмаас мөс нимгэн хөлдсөн, хоёрдугаар сард мөс нэмж хөлдөхгүй, мөс нь даах чадвараа алдах эрсдэл өндөр байна гэсэн  дүгнэлтийг  холбогдох албаны хүмүүс гаргасан байна.

5

Соёл, спорт, аялал жуулчлалын яамнаас “Мөсний баяр” арга хэмжээг энэ оны “Цаглабар”-т оруулж  зохион байгуулах үйл ажиллагаанд тодорхой хэмжээний дэмжлэг үзүүлэх хөрөнгийг төсөвтөө суулгаад байсан. Дашрамд дуулгахад “Мөсний баяр” арга хэмжээг 2002 оноос эхлэн Хөвсгөл аймгийн ЗДТГ, нутгийн иргэд, жуулчны баазууд, тур операторуудтай хамтран тогтмол зохион байгуулж ирсэн юм.

Хөвсгөл далайн тунгалаг мөсөөр урласан “Мөсөн хотхон” –ыг сүндэрлүүлж өвлийн аялал жуулчлалын шинэ хөтөлбөрүүдийг боловсруулан сурталчилж үйл ажиллагаа явуулсны үр дүнд “Мөсний баяр”нь гадаад, дотоодын зочид жуулчдын сонирхлыг татдаг томоохон арга хэмжээ болж чадсан юм. Гэсэн хэдий ч цаг агаарын нөхцөл байдлын улмаас  нутгийн иргэд хийгээд гадна дотноос ирэх жуулчдын аюулгүй байдлын улмаас ийнхүү цуцлахаас аргагүй болоод байна.

5

Д.Цэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

kkkk:
ene neg balai yumnii teruugeer hen yadag bna aaa
2014-02-15
зху болон оху, снг-д 5 жил суралцаж төгссөн хүмүүс оху-ын магистрийн гэрчилгээ нөхөн олгож байна: tamir46@yahoo.com:
зху болон оху, снг-д 5 жил суралцаж төгссөн хүмүүс оху-ын магистрийн гэрчилгээ нөхөн олгож байна: tamir46@yahoo.com
2014-02-14
зху болон оху, снг-д 5 жил суралцаж төгссөн хүмүүс оху-ын магистрийн гэрчилгээ нөхөн олгож байна: tamir46@yahoo.com:
зху болон оху, снг-д 5 жил суралцаж төгссөн хүмүүс оху-ын магистрийн гэрчилгээ нөхөн олгож байна: tamir46@yahoo.com
2014-02-14