“Анхаар дотор чимээгүй” нээлтээ хийнэ

img

Киноны уран бүтээлчдийн ажил, амьдралыг үзэгчдэд үзүүлэхийг зорьсон “Анхаар дотор чимээгүй” уран сайхны кино өнөөдөр 16:00 цагт Тэнгис кино театрт нээлтээ хийнэ.

Энэхүү киног КУДС-ийг төгссөн нэг ангийн залуус буюу “Аnt entertainment"-ийн залуучууд “Сrystal optic studio”-той хамтран бүтээсэн байна. Анх 2001 оны наймдугаар сард гурван сарын хугацаанд киногоо хийх төлөвлөгөөтэйгээр зураг авалтаа эхэлж байжээ. Гэтэл хөрөнгө, мөнгө зэрэг асуудлаас болж гурван жилийн дараа тэдний уран бүтээл үзэгчдэд хүрэх нь.

“Анхаар дотор чимээгүй” уран сайхны киноны найруулагч, зураглаачаар Н.Отгонбаяр, зохиолчоор П.Ариунбаатар, Б.Чинбат ажилласан бол  дүрүүдэд УДЭТ-ын жүжигчин Ж.Оюундарь, УДЭТ-ын жүжигчин Э.Батхүү,  жүжигчин Ж.Бэгзсүрэн, М.Батзориг, Г.Тэргэл, Н.Биндэряа нарын уран бүтээлчид тогложээ.

Б.Буд

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

zaluusaa :
eh orondoo arai uuriig hiij buteen hun shig amidrahgui dee yun ch olon kinoniihon bdag yum dee
2014-02-15
б.буд:
амжилт хүсье
2014-02-14