Плющенко зодог тайллаа

img

ОХУ-ын алдарт тамирчин, мөсөн талбайн хаан гэгддэг Евгений Плющенко албан ёсоор зодог тайлсанаа мэдэгдлээ. Өчигдөр бие халаалтын үеэр бэртэл авсан бөгөөд тэмцээнд оролцохоос татгалзаж, зодог тайлж буйгаа мэдэгдсэнээр олон мянган спорт сонирхогчдын урмыг нь хугалсан юм.

Плющенко Оросын “Ort 1” телевизэд өгсөн ярилцлагадаа “Баяртай. Бас урмыг нь хугалсан бүх хүнээс уучлалт гуйж байна. Миний хүч энэ хүрээд өндөрлөж байх шиг. Дараагийн олимп гэж байхгүй. Би дахин мөсөн талбай дээр гарахгүй. Дахин хэлэхэд, уучлаарай Орос орон минь. Би хүрэх ёстой бүх өндөрлөгт хүрсэн учир, харамсах зүйлгүй” гэжээ.

Түүнийг зодог тайлж буйгаа зарласны дараа ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин өвлийн олимпийн мөсөн талбай дээр хаан шиг хаан байсанд нь баяр хүргэж, хүндэтгэл үзүүлжээ. Сочи хотын D-14 хэсэгт Евгений Плющенкогийн байрлаж буй байрны гадна олон мянган иргэн цугларч “Оросын бахархал минь баяртай. Мөсөн талбайн хаан минь баяртай” хэмээж, “өөр шигээ гайхалтай тамирчинг дасгалжуулж, мөсөн талбайдаа дахин ирээрэй” гэж ОХУ-ын төрийн дууллыг дуулцгаажээ.

Плющенко таван наснаасаа хойш тасралтгүй уран гулгалтаар хичээллэж олимпийн алт, хошой мөнгөн медалт, дэлхийн гурван удаагийн аварга, Европын зургаан удаагийн аварга, ОХУ-ын улсын 10 удаагийн аваргаар тодорч, түүхэнд нэрээ мөнхөлсөн юм.

Б.Дэлгэрцэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

otgoo :
vneheer domog boloh sain tamirchin manai mongoloos iim mundag tamirchin turuusui te manaihaan
2014-02-16
kkkkk:
sonin bish ym bol yaax gej unshsan durak we... ooroo shvlsen deer togtoxgui xaltirch vxex biz kkk
2014-02-16
lolol:
orosiin ivan durakuud sonin bish bainoo
2014-02-14
zochin:
wow haihamshigt urgelj demjij bsn shu tani hundetgel uzuulj bn byarlalaa uzegch bid narg urgelj dogdluulj bsn d amidrald ni az jargal husie
2014-02-14
byamba:
byambajav uraldahaasaaomno zodog tailchihaasai syyliin bairand orood yhtelee zagnuulsnaas l deer
2014-02-14
арвин:
плющенко бол гайхамшиг медаль аваасай гэж хүсэж байсан юм за яах вээ хийдгээ хийсэн тамирчин
2014-02-14
tamir46@yahoo.com:
зху болон оху, снг-д 5 жил суралцаж төгссөн хүмүүс оху-ын магистрийн гэрчилгээ нөхөн олгож байна. международная комиссия по признанию и эквивалентности учебных курсов, документов об образовании оформляет и выдаёт выпускникам высших учебных заведений бывшего ссср, россии и других государств снг, а также обладателям ученых степеней сертификаты на русском и английском языках, свидетельствующие о соответствии полученных образования и квалификаций, или присуждении учёной степени международно-признанным нормам (бакалав, магистр, холбоо барих хаяг: tamir46@bk.ru