Урт нэртэй хуулийн хэрэгжилтийн талаар нээлттэй хуралдана

img

"Гол мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай" хуулийн хэрэгжилтийн талаар нээлттэй хурал, семинар маргааш буюу  7-ны өдөр 10-16 цагт Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхимд  болно. АМГ-ын Геологи, уул уурхайн албаны дарга М. Ариунбаяр хурал, семинарыг удирдан явуулах аж. Хурлаар Хуулийн хүрээнд авч хэрэгжүүлж буй арга хэмжээ, цаашид хийгдэх ажлууд, Байгаль орчны нөхөн сэргээлт хийх талаарх журам, стандарт, заавар, аргачлал, хэрэгжүүлж буй арга хэмжээ, цаашид хийгдэх ажлууд, Хуулийн хэрэгжилттэй холбоотойгоор АМГ-аас авч хэрэгжүүлж буй арга хэмжээ, цаашид хийгдэх ажлууд,  Засгийн газрын 174 дүгээр тогтоолын дагуу хилийн заагийг хэсэгчлэн тогтоосон солбицлыг кадастрын бүртгэлд бүртгэсэн байдал, цаашид авч хэрэгжүүлэх ажлууд, Ашигт малтмалтай холбоотой стандартууд, заавар зөвлөмж, цаашид энэ салбарт шаардлагатай стандартууд, бусад холбогдох зөвлөмж, Байгаль орчны нөхөн сэргээлтэд тавих хяналт, хуулийн хүрээнд авч хэрэгжүүлж буй арга хэмжээ, цаашид хийгдэх ажлууд, Уул уурхайн салбарт усыг хэргэн зөв зохистой ашиглах-Австралийн туршлага,  Нөхөн олговор, хийгдэж буй ажлууд, цаашид хэрэгжүүлэх ажлууд, холбогдох зөвлөмж зэрэг өргөн хүрээнд болох аж.        

СЭТГЭГДЭЛ БИЧИХ