Heineken presents sensation-wicked wonderland 2014

img

Тайландын Вант улсын нийслэл Бангкок хотод дэлхийн дээд зэргийн мэдрэмжийг мэдрүүлэхээр  олон улсын Heineken Sensation парти 1-р сарын 31-ний өдөр сүр дуулиантай зохион байгуулагдаж, өнгөрсөн оны 12-р сард “Marquee club 27”-д зохиогдсон Heineken “The Coolest party of the year”-ын ялагчид болох MMP DJ Тэмка, Б.Одбаяр, топ модель Э.Сэлэнгэ нар Улаанбаатар дахь - Дэлхийн залуусаар тодрон найзуудын хамтаар уг партинд VIP урилгаар оролцож өндөр сэтгэгдэлтэй ирлээ.

6

Энэ удаагийн Sensation партинд шинэ мэдрэмжийг нээхээр 20 гаруй мянган залуус дэлхийн өнцөг булан бүрээс цугларч, гайхамшигт үлгэрийн орон мэт тохижуулсан BITEC Bang-Na цогцолборт алдарт DJ Mr. White, Prok & Fitch, Mark Knight, Nervo, Sick Individuals нар ирж уран бүтээлүүдээрээ залуусыг байлдан дагуулж нэгэн үдшийг Heineken-тэй хамт мартагдашгүй өнгөрүүлсэн байна.

6

Дэлхийд тэргүүлэгч шар айргийн премиум брэнд Heineken нь шинэ мэдрэмж, шинэлэг содон бүхнийг Монголд төдийгүй дэлхийн залуучуудад байнга хүргэж чаддагаараа онцлог юм.

 6

ХЭТРҮҮЛЭН ХЭРЭГЛЭХ НЬ ТАНЫ ЭРҮҮЛ МЭНДЭД ХОРТОЙ

СЭТГЭГДЭЛ БИЧИХ