Дарга өвөө нарын тэмцэл

img

Идэр гурван есийн жавар тачигнаж байхад, хаврын синдром эхэллээ. Тодруулбал, улстөрийн ууган хүчний үнэнч дэмжигч, улаан фенүүд болсон дарга өвөө нар өөрсдийнхөө тэтгэвэрийг чамлаж “3-хан хувиар нэмэгдлээ” хэмээн гомдоллож буй. Тиймээс “Ах” намын нөхдүүдтэй хүч хавсран эсэргүүцлээ илэрхийлэн тэмцэж Чингисийн талбайд жагсаал зохион байгуулна хэмээн мэдэгдлээ.

6

Дарга өвөө нарын гомдлыг улстөрийн тоглолт болгох санаархал өвөрлөсөн МАН-ын бүлэг ч товч, тодорхой энэ асуудалд ач холбогдол өгч, бүлгийн хуралдаанаар хэлэлцэж тэтгэврийн нэмэгдлийн асуудлаар УИХ дахь намын бүлгийн дарга нарт шаардлага хүргүүлсэн гэж байгаа. Бас болоогүй Төрийн ордны В танхимд ахмадуудыг хүлээн авч уулзан, тэтгэвэрийн нэмэгдлийн талаар хэлэлцүүлэг хийж МАН-ын бүлгийн дэд дарга Д.Оюунхорол УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ, Д.Лүндээжанцан, Я.Содбаатар, Н.Номтойбаяр нар хүч нэмэн сүржигнэлээ. Бас ажлын хэсэг байгуулан тэтгэвэр нэмсэн асуудал нь хэр бодитой эсэхийг шалгахаар болсон гэх. Гэтэл зарим гишүүд нь тэтгэвэрийн нэмэгдэл нь тов тодорхой байхад юуг нь шалгах юм хэмээн бухимдаж, бүлэг дотроо ч тар түр гээд авсан гэх “бор шувуу” байна.

7

Харин одоо дарга өвөө нарын тэмцэл хийх болсны учрыг тодруулъя. Сар шинийн баярын өмнөхөн тэтгэвэр нэмэх шийдвэр гарч шинийн хоёрны өдрөөс эхлэн мөрдсөн юм. Засгийн газрын эл шийдвэрийг иргэд талархан хүлээж авсан нь нийт тэтгэвэр авдаг иргэдийн дийлэнх хувийнх 13-15 хувиар нэмэгдэж байгаатай холбоотой. Тодруулбал, Тэтгэвэрийн хэмжээг нэмэгдүүлэх арга хэмжээнд зориулан УИХ-аас Нийгмийн даатгалын сангийн 2014 оны төсөвт 89,0 орчим тэрбум төгрөгийг баталж өгсөн байдаг. Батлагдсан төсөвт багтаан Нийгмийн даатгалын болон цэргийн албан хаагчийн тэтгэврийн хэмжээг 2 дугаар сарын 1-нээс эхлэн нэмэгдүүлэх шийдвэрийг Засгийн газраас гаргасан бөгөөд уг шийдвэрээр 200 мянга хүртэлх төгрөгийн тэтгэвэрийг 27 мянган төгрөгөөр, 600 мянга хүртэх төгрөгийн тэтгэвэрийн хэмжээг 22 мянган төгрөгөөр, 600 мянгаас дээш төгрөгийн тэтгэвэрийг 20 мянган төгрөгөөр тус тус нэмсэн юм.

7

Мөн бүрэн тэтгэвэрийн доод хэмжээ 180,3 мянган төгрөг байсныг 207,3 мянган төгрөг, хувь тэнцүүлсэн тэтгэвэрийн доод хэмжээг 145,2 мянган төгрөг байсныг  172,2 төгрөг болгон шинэчлэн тогтоосон.

8

Харин 30 хувийн нэмэгдлийн тухайд зөвхөн ажилласан жил, тэтгэвэрийн даатгалын шимтгэлээ нөхөн тооцуулсан тэтгэвэр авагчдын тэтгэвэр нь 30 хүртэлх хувиар нэмэгдсэн гэдгийг ойлгох хэрэгтэй. Үүн дээр ХАХНХ-ын сайд С.Эрдэнэ товч тодорхой жишээ хэлсэн. Сард 180,3 мянган төгрөгийн тэтгэвэртэй хүн хуулийн дагуу 10 жилээ ажилласнаар нөхөн тооцуулсан гэж үзвэл, тэтгэвэрийн хэмжээ нь хамгийн багадаа 15,4 хувиар нэмэгдэж, мөн 2 дугаар сарын нэгнээс хэрэгжсэн Засгийн газрын тогтоолын дагуу 22,0 мянган төгрөгөөр нэмэгдэн 231,1 мянган төгрөг болж тэтгэвэр нь нийтдээ 28,2 хувиар нэмэгдэж байгаа хэмээн тайлбарласныг үзвэл ойлгож ядаад байх юм алга.

7

Товчхондоо өндөр тэтгэвэр авдаг бол бага хувь, бага тэтгэвэр авч байгаа иргэдийнх өндөр хувиар нэмэгдсэн гэсэн үг. Эл асуудлын учрыг ухаж, ойлгоогүй дарга өвөө нар эсэргүүцэл зарлаж, бага тэтгэвэр авч байгаа иргэдтэйгээ барьцаж өндөр хувиар нэмсэнгүй хэмээн гомдоллоод байгаа. “Дарга өвөө” хэмээн онцолсны учир ч үүнд хамаатай. Яагаад гэвэл тэмцэл хийж, тэтгэвэрийн нэмэгдлийг чамлаад байгаа тэд бүгдээрээ 600 мянган төгрөгөөс дээш тэтгэвэр авдаг нөхдүүд. Тийм учраас “20 мянган төгрөгөөр нэмэгдэлээ. Бага байна” хэмээн тэтгэвэрийн өвөөгөөс тэмцэгч өвөө болон зүсээ өөрчилж намдаа хүчин зүтгэж, улстөрийн тавцанд тоглолт хийж байна. Тэгэхээр дарга өвөө нарыг “өндөр” тэтгэвэрийнхээ нэмэгдлийг “Чамлахаар чанга атга” гэмээр байгаа биз.

.

Э.Ирээдүй

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

hurch:
hulslugdsun survaljlagch eeiee buuiuu
2014-02-15
cecen:
tetgevriig tegshitgej boldog ym bol odoonoos tatbaraa bas bas ijil tegshitgej avaach mulguunuud mini
2014-02-15
shudarga:
20 myngan tugruguu bucaaj abaad uunees bolson uniin usultuu zogsooj ali undur nastan bidniig ynalan horolchihloo shuu dee
2014-02-15
shudarga:
20 myngan tugruguu bucaaj abaad uunees bolson uniin usultuu zogsooj ali undur nastan bidniig ynalan horolchihloo shuu dee
2014-02-15
tetgever:
20,000 chin ikh mongo shuu dee, hulgai hiij avilgal avdag badamjunai meted naga mongo baij magadgui.
2014-02-15
ºâºº íàðûã äýìæèã÷:
ºâºº íàð ÷èíü öàãòàà óëñàä èõ àæèë õèéæ èõèéã á¿òýýæ ò¿¿íèéõýý õèðýýð íèéãýìèéí äààòãàë ìºí㺠òºëæ áàéñàí õ¿ì¿¿ñ áàãà òýòãýâýð àâ÷ áàéãàà õ¿ì¿¿ñ ÷èíü óëñàä áàãà àæèëëàæ íäø áàãà òºëæñàí õ¿ì¿¿ñ ýä íàð àõèó íýìäýã ÷èíü íýð òºð îëîõ ººðèé㺺 íýð õ¿íäèéã ºñãºæ õýäýí ñàíàë èë¿¿ àâàõ ãýñýí àí ûí àð÷ààã¿é àðãà óëñàä õèð çýðýã àæèëëàæ áàéñíàà áàãà òýòãýâýð òîãòîîëãîñîí õ¿ì¿¿ñ îéëãîõ õýðýãòýã áàðüöààä íýðýãã¿é
2014-02-14
zochin:
tetgever nemeh n zub ymnii une bitgii nemeggeesee 500000 aas deesh tetgever abdag bol goe ymaa
2014-02-14
zochin:
setguulch e.ireedui ta yaj ingej uheh dohson heden obgod emgediig ingej doromjilj chadaj baina aa .bid ch bas ene delhiid odoohondoo amid amdarch baigaa shuu dee. ta ooroo ondor nastnii tetgebert garaad oilgoj yu bichij baisandaa gemshih bolno gehdee ta tetgeberrt garahgui cj ybj bolnoo
2014-02-14
zailuul ene novshnuudiig:
tetgever nemsen gejdee hudlaa shouu hiigeed baih yum daa 20000 tog necheed ongirood baigaa yum baihdaa ene mongiigene oosdono ogood yu avhiigene harj suuh yum san sain boddoo
2014-02-14
......:
энэ засаг ахмадуудыг унэхээр доромжилж байна.
2014-02-14
algaa:
ter erdenee gej aluurchin saidiig zailuul. exneree tsaash ni xaruulsan xulgaich daa.
2014-02-14
zochin:
e; nar .bol harinch undur tetgemj abdag humuus.uls maani hund baihad sanaa zoboh yostoi ahmad eh oronchid maani namiinhaa udirdlaga *rdlagaar ingej nohoitohoo bolimoor yum.honzognogchid hariugaa abchil baibal tur ard tumnee bodohoo bolison yi endees haragdaj baina.
2014-02-14
зху болон оху, снг-д 5 жил суралцаж төгссөн хүмүүс оху-ын магистрийн гэрчилгээ нөхөн олгож байна: tamir46@yahoo.com:
зху болон оху, снг-д 5 жил суралцаж төгссөн хүмүүс оху-ын магистрийн гэрчилгээ нөхөн олгож байна: tamir46@yahoo.com
2014-02-14
зху болон оху, снг-д 5 жил суралцаж төгссөн хүмүүс оху-ын магистрийн гэрчилгээ нөхөн олгож байна: tamir46@yahoo.com:
зху болон оху, снг-д 5 жил суралцаж төгссөн хүмүүс оху-ын магистрийн гэрчилгээ нөхөн олгож байна: tamir46@yahoo.com
2014-02-14
зху болон оху, снг-д 5 жил суралцаж төгссөн хүмүүс оху-ын магистрийн гэрчилгээ нөхөн олгож байна: tamir46@yahoo.com:
зху болон оху, снг-д 5 жил суралцаж төгссөн хүмүүс оху-ын магистрийн гэрчилгээ нөхөн олгож байна: tamir46@yahoo.com
2014-02-14
сайхнаа:
тэтгэвэр нэмээд хэрэггүй ээ!!! юмны үнэ өсөхийн нэмэр. нэмэхгүй бол мөнгө хүүлэгч ,шунахай худалдаачидын барааг хэн авах юм. цалин, тэтгэврийг бага багаар нэмэх нь зальт худалдаачдыг л дэмжиж байгаа хэрэг. муугаар дуудуулаад байгаа өвөө ,эмээ нараа нэмж хэрэггүй гэж жагсъя!!!
2014-02-14