Үндэсний зөвлөл ажлаа тайлагнав

img

Монголын Олборлох үйлдвэрлэлийн ил тод байдлын санаачилгын Үндэсний зөвлөлийн 11 дүгээр хуралдаан өнгөрсөн онд зохион байгуулагдсан. ОҮИТБС нь байгалийн баялгаас бий болж буй орлогын ил тод байдлыг хангах замаар сайн засаглалыг бэхжүүлэх, орлогын зохистой менежментийг хөгжүүлэхийн төлөө ажилладаг байна. Уул уурхай, газрын тос, ураны компаниудын улсын болон орон нутгийн төсөвт төлсөн татвар, төлбөрийг, тэдгээр компаниудаас Засгийн газрын хүлээн авсан орлогыг нэгтгэн хөндлөнгийн аудитаар баталгаажуулдаг байна.  Монгол Улсын Ерөнхий сайдын удирдсан ОҮИТБС-ын Үндэсний зөвлөл нь нийт 30 гишүүнтэй, төр, компани, иргэний нийгмийн тэнцүү төлөөлөлтэй, удирдах дээд байгууллага аж.   Монголын ОҮИТБС-ын ажлын албаны 2013 оны ажлын төлөвлөгөөний биелэлтийг хэлэлцэж хангалттай гэж дүгнэжээ. Өнгөрсөн  онд ОҮИТБС-ын талаар 1000 гаруй хүнд сургалт сурталчилгааг Улаанбаатар, Дархан-уул, Ховд, Говь-Алтай, Хэнтийд зохион байгуулж, 25 сургагч багштай болж, 20 гаруй хэвлэл мэдээллийн ажилтнуудыг сургасан байна. Сургалтын үр дүнд тайлан гаргах компанийн тоо эрс нэмэгдэж, 400 гаруйгаас 1500 болсон байна. Компани, төр засгийн байгууллагын удирдах ажилтнуудын хариуцлага нэмэгдэж, 1800 гаруй компаниас хүлээн авсан орлогоор тайлангаа гаргасан байна.  Мөн  ОҮИТБС-ын аймаг, нийслэлийн дэд зөвлөлийг шинээр зохион байгуулж, 16 аймаг, нийслэлд дэд зөвлөлийг байгуулжээ. Тус зөвлөл энэ онд  уул уурхай бүхий 103 суманд  салбаруудаа  байгуулж, орон нутаг, иргэдэд ил тод байдлын мэдээллийг хангахаар зорьжээ.  Иймд эдгээр шаардлагыг хэрэгжүүлэх үндсэн нэгж салбар дэд зөвлөлийг ажиллуулах журмыг хэлэлцэж, аймаг нийслэлийн Засаг дарга нарт зөвлөмж болгохоор тогтжээ. Зөвлөмжийг шаардлагатай хууль гартал мөрдөж, өөрийн нөөц бололцоонд тулгуурлан ажиллах чиглэлийг Үндэсний зөвлөлөөс өгсөн байна.

Н.Энх

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

зху болон оху, снг-д 5 жил суралцаж төгссөн хүмүүс оху-ын магистрийн гэрчилгээ нөхөн олгож байна: tamir46@yahoo.com:
зху болон оху, снг-д 5 жил суралцаж төгссөн хүмүүс оху-ын магистрийн гэрчилгээ нөхөн олгож байна: tamir46@yahoo.com
2014-02-14