Чингис бондоос 100 орчим тэрбум төгрөгийн төслийн зээл олгожээ

img

Чингис бондоос санхүүжүүлэх төслийн зээлийн талаарх уулзалтыг өнөөдөр Монголын Үйлдвэржилт хөгжлийн төв болон Голомт банкнаас хамтран аж ахуй нэгж үйлдвэрлэл эрхлэгчдийн дунд зохион байгууллаа. Уулзалтад 200 гаруй аж ахуй нэгжийн төлөөлөл оролцож, төслөөрөө зээл авахад тулгарч буй хүндрэл бэрхшээлүүдээ зохион байгуулагчидтай хуваалцсан юм.

:

ҮХААЯ-аас ноос ноолуур, хүлэмж, сүү, оёдол зэрэг 5 чиглэлээр төсөл ирүүлсэн аж ахуй нэгжүүдэд Чингис бондоос зээл олгохоор болсон. Төслийг Голомт банкаар дамжуулан санхүүжүүлж байгаа бөгөөд одоогийн байдлаар 100 орчим тэрбум төгрөгийн зээл олгожээ. Төслийн зээл олгох үеэр ирүүлсэн төслүүдийн үйлдвэрлэлийн талаар мэдээлэл үнэн бодитой биш, санхүүгийн тооцоо дутуу дулимаг байх зэрэг дутагдлууд их гарсан байна. Иймээс үүнд хариулт өгөх зорилгоор тус уулзалтыг зохион явуулж буйгаа Монголын Үйлдвэржилт хөгжлийн төвийн Төсөл хөтөлбөрийн албаны дарга Б.Артагбат хэлж байв. Тус төвөөр нийтдээ 100 гаруй төсөл дамжжээ. Эдгээр төслүүдийг ҮХААЯ-аар дамжуулан, зөвшөөрөл авсны дараа арилжааны банк руу төслийг явуулж байгаа аж. Мөн Чингис бондын төслийн зээлд хамрагдахын тулд тухайн аж ахуйн нэгж өөрсдөө төслийнхөө 3-ны 2 хувийг санхүүжүүлэх чадвартай байх шаардлагатай. Үүнтэй холбоотойгоор дээрх уулзалтад оролцогчид олон шүүмжлэлийг хэлж байсан. Түүнчлэн уулзалтад оролцогчид зээлийн хүү өндөр, нөхцөл нь маш хатуу байгаа тул энэхүү зээлд хамрагдах боломж бараг байхгүй байгааг хэлж байв.

:

Х.Ариунболор: Анхны судалгаа, үнийн шинжилгээ хийгээгүйгээс төслүүд буруу бичигдсэн байдаг

.

Голомт банкны Байгууллагын бүтэц, санхүүжилтийн хэлтсийн захирал Х.Ариунболортой Чингис бондын төслийн зээлийн талаар ярилцлаа.

:

-Төслийн зээлийн хүүг хэт өндөр байна гэх шүүмжлэл их байна. Энэ талаар тодруулаач?

-Чингис бонд маань өөрөө олон улсын зах зээлд 5.125 хүүгээр боссон. Энэ хүү нь манай банкинд суурь хүү болон ирж байгаа. Үүн дээр банкны үйл ажиллагааны зардал болон эрсдлээ нэмээд 8 хувийн хүүтэйгээр зээл гарч байгаа.

Бонд өөрөө ам.доллароор боссон болохоор хүүг нь ам.долларүүр буцааж олгоно. Харин бид төгрөгөөр төсөл хэрэгжүүлэгч нарт дамжуулан зээлдэж байгаа.

.

-Зээл олгоход тавигдаж буй шаардлагын талаар тодруулаач. Аж ахуйн нэгжүүд үүнд их шүүмжлэлтэй хандаж байгаа харагдлаа?

-Голомт банк энэ төслийг хэрэгжүүлж эхлэхдээ ҮХААЯ, ЭЗХЯ, Хөгжлийн банктай хамтран дөрвөлсөн хамтран ажиллах гэрээ байгуулсан. Энэ гэрээндээ манай банкийг зээлдэгч нарт тавих шаардлагыг заагаад өгчихсөн. Үүнд, зээл хүсэгч 3 жил үйл ажиллагаа явуулсан буюу шинэ технологи оруулж ирээд түүнийгээ ажиллуулах туршлагатай байх шаардлагатай. Мөн бондын мөнгийг бид эргээд төлөх учраас эдийн засгийн үр өгөөжтэй төслүүд байх ёстой. Тиймээс санхүүгийн тайлан мэдээгээр ашигтай ажиллаж байсан гэдгээ харуулах хэрэгтэй юм.

.

-Төслүүд буцах тохиолдол их байгаа гэсэн. Аж ахуй нэгжүүд төсөл ирүүлэхдээ юун дээр их алдаж байна?

-Жишээ нь, хүлэмж гэхэд жилийн 10 сар нь ажиллах Голланд хүлэмжийг байгуулахаар төсөл ирүүлсэн байна. Гэтэл Голланд хүлэмж га нь 2 сая евро байдаг. Тэгэхээр нь энэ ойролцоогоор 4.6 тэрбум төгрөгийн төсөл болчихож байгаа юм. Тиймээс анхны судалгаа, үнийн шинжилгээ хийгээгүйгээс болж төслүүд нь буруу бичигдчихсэн байдаг.

:

-Одоо зөвхөн шинэ технологид зээл олгож байгаа юм байна. Цаашдаа эргэлтийн хөрөнгийн зээлийг гаргах уу?

-Одоогоор тогтоол нь эргэлтийн хөрөнгийг санхүүжүүлэхгүй гэсэн болохоор зөвхөн шинэ технологид зээл олгож байгаа. Гэхдээ бид төсөл гэдэг утгаар нь аль болох уян хатан байдлаар харж үзэж байна.

:

А.Энхжаргал

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

uhsen hoinoo:
tusliin zeelee hezee ugch bailaa 10 huviig ni tsavchuulna aa geheer l gargaj ugdug biz dee
2014-02-15
баяр:
монголчуудаа их эзэн богд чингис хааныхаа нэртэй архийг худалдан авахгүй байхыг уриалж байна....их эзэн хааныхаа нэртэй архийг өмхий ходоодондоо хийхгүй байхыг уриалж байна....
2014-02-14
зху болон оху, снг-д 5 жил суралцаж төгссөн хүмүүс оху-ын магистрийн гэрчилгээ нөхөн олгож байна: tamir46@yahoo.com:
зху болон оху, снг-д 5 жил суралцаж төгссөн хүмүүс оху-ын магистрийн гэрчилгээ нөхөн олгож байна: tamir46@yahoo.com
2014-02-14
зху болон оху, снг-д 5 жил суралцаж төгссөн хүмүүс оху-ын магистрийн гэрчилгээ нөхөн олгож байна: tamir46@yahoo.com:
зху болон оху, снг-д 5 жил суралцаж төгссөн хүмүүс оху-ын магистрийн гэрчилгээ нөхөн олгож байна: tamir46@yahoo.com
2014-02-14
зху болон оху, снг-д 5 жил суралцаж төгссөн хүмүүс оху-ын магистрийн гэрчилгээ нөхөн олгож байна: tamir46@yahoo.com:
зху болон оху, снг-д 5 жил суралцаж төгссөн хүмүүс оху-ын магистрийн гэрчилгээ нөхөн олгож байна: tamir46@yahoo.com
2014-02-14
зху болон оху, снг-д 5 жил суралцаж төгссөн хүмүүс оху-ын магистрийн гэрчилгээ нөхөн олгож байна: tamir46@yahoo.com:
зху болон оху, снг-д 5 жил суралцаж төгссөн хүмүүс оху-ын магистрийн гэрчилгээ нөхөн олгож байна: tamir46@yahoo.com
2014-02-14