Эхлээд Хөгжлийн банкны тухай хуулийг хэлэлцэх нь зөв гэж үзлээ

img

Төсвийн байнгын хорооны хуралдаанаар өчигдөр  Монгол Улсын нэгдсэн төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Гадаадын зээл, тусламжийг зохицуулах тухай хуулийн зарим заалтыг хүчингүй болсонд тооцох тухай хуулийн төслүүдийг  хэлэлцэх эсэхийг шийдэхээр  гишүүдийн  ирц бүрдсэн байсан ч хуралдаан хойшлосон.  

Учир нь УИХ-ын гишүүн Р.Амаржаргал “Хөгжлийн банкны тухай хуулиа хэлэлцээгүй байгаа тул одоо хэлэлцэх асуудлыг авч үзэх нь хэр зохимжтой вэ.  УИХ дахь АН-ын бүлэг энэ талаар ярилцсан. Завсарлага авах нь зөв байх гэсэн юм.

Харин УИХ-ын гишүүн Ч.Улаан “хэрэв бид энэ асуудлыг хэлэлцэх юм бол Хөгжлийн банкны тухай хуулийг нь гаргаагүй байж утгагүй хэрэг болох нь ойлгомжтой  биз дээ” гэж байсан.  Гишүүд ийм байр суурьтай байсан учраас   хуралдаан даргалагч, Төсвийн байнгын хорооны дарга Д.Хаянхярваа асуудлыг түр хойшлуулсныг мэдэгдсэн юм.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

ene hugjiliin bank oron nutagt salbartai bh uu medej bga hun bn uu?
2011-11-14