Шатрын УАШТ эхэллээ

img

Насанд хүрэгчдийн улсын аварга шалгаруулах шатрын тэмцээний анхан шатны шалгаруулалт өнөөдөр 23 дугаар сургууль дээр эхэлж байна.

Шатрын улсын аварга шалгаруулах тэмцээн нь гурван шаттайгаар зохион байгуулагддаг ба анхан шатны тэмцээнд 2000-аас доош рейтингтэй, 16-аас дээш насны шатарчдыг оролцдог байна. Харин 16-аас доош насны шатарчдын хувьд 1600-аас дээш рейтингтэй тохиолдолд оролцуулдаг аж.

Энэ удаагийн шалгаруулалтад эрэгтэй 150, эмэгтэй 54 тамирчин тус тус өрсөлдөж байна. Тэмцээнийг швейцарь системээр зохион байгуулж, 9 өрөг тоглох ба цагийн хяналт талдаа нэг цаг байх юм.

Энэхүү шалгаруулалтын эхний 15 байр эзэлсэн тамирчид хагас шигшээ тэмцээнд оролцох эрх олгох ба  Хагас шигшээ тэмцээн ирэх гуравдугаар сарын 03-09-ний өдрүүдэд болно.

Өнөөдөр эхэлсэн анхан шатны шалгаруулалт 16-ныг хүртэл явагдах ба Энэхүү тэмцээн нь эрэгтэйчүүдийн 54 дэх, эмэгтэйчүүдийн 46 дахь удаагийн аваргад өрсөлдөх тамирчид тодорно. Өнгөрсөн жилийн эрэгтэйчүүдийн аваргаар Баярсайханы Гүндаваа шалгарсан бол Ууганбаярын Лхамсүрэн эмэгтэйчүүдийн аварга болжээ.

Б.Буд 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ