Италийн Засгийн газар огцров
Италийн Ерөнхий сайд Энрико Летта засгийн газрын тэргүүний албан тушаалаасаа огцрох болсноо албан ёсоор мэдэгдсэн байна. Учир нь Италийн хамгийн том нам болох Ардчилсан намын шинэхэн дарга Маттео Рензи засгийн газрынхаа үйл ажиллагааг үргэлжлүүлэн дэмжихгүй гэдгээ мэдэгдсэн нь Энрико Леттагийн засаглалд төгсгөл тавьжээ.
Ийнхүү 10 сарын настай Энрико Леттагийн засгийн газар тарснаар сүүлийн хоёр жилийн хугацаанд огцорсон Италийн дөрөв дэх засгийн газраар тодорч байгаа аж. Харин Италийн Ерөнхийлөгчийн зүгээс Флоренц хотын захирагч, ардчилсан намын дарга Маттео Рензиг дараагийн Ерөнхий сайдаар нэрлэх магадлал маш өндөр байгаа юм.
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ