“Цагаан-Уул” наадамд Н.Минжинсайхан дахин аман хүзүүдлээ
“Цагаан-Уул” хайрын шүлгийн наадам 16 дахь удаагаа болж өндөрлөлөө. Энэ удаагийн наадмын хоёрдугаар шатанд Улаанбаатар хотоос 30, хөдөө орон нутгаас 20 яруу найрагч оролцож хайрын шүлгээ толилуулсан юм.
Монголын залуучуудын холбооноос зохион байгуулдаг уламжлалт наадмын тэргүүн байрт яруу найрагч Э.Энхболд шалгарч цом, өргөмжлөл, мөнгөн шагналын эзэн болсон болсон. Удаах байруудад МЗЭ-ийн гишүүн яруу найрагч Н.Минжинсайхан, МЗЭ-ийн гишүүн яруу найрагч Т.Дарханхөвсгөл, яруу найрагч Э.Гантулга, Б.Сосорбарам нар шалгарлаа. МЗЭ-ийн гишүүн яруу найрагч Н.Минжинсайхан өнгөрсөн жилийн наадамд мөн аман хүзүүдэж байсан билээ.
Наадмын шүүгчээр энэ оны “Болор цом”-ын эзэн яруу найрагч Л.Моломжамц, яруу найрагч Б.Батрэгзэдмаа, Н.Оюундэлгэр, Н.Гантулга нар ажилласан бол ерөнхий шүүгчээр утга зохиол шүүмжлэгч доктор П.Батхуяг ажилласан.
Б.Буд
СЭТГЭГДЭЛ БИЧИХ