ОУХМ Б.Бямбадорж 80 дугаар байрт орлоо
“Сочи-2014” өвлийн олимпийн наадмын гүйлтийн цанын эрэгтэйчүүдийн сонгодог тэшилтийн төрөлд эх орноо төлөөлөн оролцож буй ОУХМ Б.Бямбадорж өчигдөр уралдсан. Олимпийн наадмын долоо дахь өдөр болсон тус төрөлд 15 км-ийн зайд уралдсан тэрээр 48:29.6 минутийн амжилтаар 80 дугаар байранд оржээ.
Энэ төрөлд нийт 87 тамирчин гараанаас гарч, өрсөлдсөнөөс Швейцарийн Дарио Колонья 38:29.07 хугацаанд барианд орж, алтан медаль хүртлээ. Удаах байруудад Шведийн Ольссон /38:58.2/, Даниэль Ричардссон /39:08.5/ нар орж, олимпийн мөнгө, хүрэл медалийн эзэн боллоо.
Олимтийн наадын зургаа дахь өдөр гүйлтийн цанын эмэгтэйчүүдийн сонгодог тэшилтийн 10 км-ийн зайд өрсөлдсөн манай улсын тамирчин Ч.Отгонцэцэг 38 минут 43.1 минутын амжилтаар 70 дугаарт барианд орсон билээ. Ийнхүү хоёр тамирчны бүрэлдэхүүнтэй “Сочи-2014” өвлийн олимпийг зорьсон Монголын багийн тэмцээн өндөрлөж байгаа юм.
ххх
Б.Буд
СЭТГЭГДЭЛ БИЧИХ