Шатрын тэмцээн эхэллээ

img

Насанд хүрэгчдийн улсын аварга шалгаруулах шатрын тэмцээний анхан шатны шалгаруулалт өнөөдөр 23 дугаар сургууль дээр эхэллээ. Энэ удаагийн шалгаруулалтад эрэгтэй 150, эмэгтэй 54 тамирчин өрсөлдөж байна. Тэд швейцарь системээр есөн өрөг тоглох юм. Эхний 15 байр эзэлсэн тамирчид хагас шигшээ тэмцээнд оролцох эрх авах бөгөөд уг тоглолт гуравдугаар сарын 3-9-ний өдрүүдэд болно. Тэмцээн энэ сарын 16 хүртэл үргэлжилнэ.

В.Бат

СЭТГЭГДЭЛ БИЧИХ