МСБХ-ны ээлжит бус их хурал болно

img

Монголын сагсан бөмбөгийн холбооны ээлжит бус их хурал энэ сарын 23-нд болохоор товлогджээ. Одоо Монголын сагсан бөмбөгийн холбооны Ерөнхийлөгчөөр Ч.Ганхуяг ажиллаж байгаа ба тэрээр өөрийн бүрэн эрхийнхээ хүрээнд их хурлыг хуралдуулж, өөрчлөлт шинэчлэлт хийх цаг нь болсон гэж үзсэн байна.

Энэхүү хурлаар манай улсын сагсан бөмбөгийн хүрээнд үүсээд буй үл ойлголцол, асуудлыг шийдвэрлэж, нэгэн зорилго, бүтэц чиглэлтэй болгоход анхаарч шийдвэрийг гаргах аж. Түүнчлэн  МСБХ-ны удирдлага, бүтцийг шинэчлэхээр болжээ.

Монголын сагсан бөмбөгийн холбоо нь 52 жилийн түүхтэй байгууллага билээ. Энэ удаагийн их хурал 150 гишүүний бүрэлдэхүүнтэй болох ба Үндэсний шигшээ багийн эрэгтэй, эмэгтэй багийн төлөөлөл, лигийн тоглогч, ахмадын төлөөлөл, багш дасгалжуулагч, багийн эзэд, шүүгч, сонирхогчдын сагсан бөмбөгийн төлөөлөл, хүндэт гишүүн зэрэг төлөөлөлийг оролцуулах юм байна.

hhh

Б.Буд

СЭТГЭГДЭЛ БИЧИХ