Нийслэлд 16 хэм хүйтэн байна

img

Нутгийн баруун хагаст үүлшинэ, зүүн хагаст багавтар үүлтэй. Баруун зүгийн нутгийн зарим газраар бага зэргийн цас орно. Бусад нутгаар цас орохгүй. Салхи нутгийн баруун хэсгээр баруун өмнөөс, бусад нутгаар зүүн өмнөөс секундэд 4-9 метр, говийн бүсийн өмнөд хэсгээр секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Их нууруудын болон Дархадын хотгор, Хүрэн бэлчир, Идэр, Тэс, Ерөө голын сав газраар 22-27 градус, Сэлэнгэ, Хараа, Туул, Тэрэлж голын сав газраар 14-19 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 1-6 градус, бусад нутгаар 12-17 градус хүйтэн байна.
УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 4-9 метр. Шөнөдөө 27-29 градус, Яармаг-Сонгины орчмоор 32-34 градус, өдөртөө 15-17 градус хүйтэн байна.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ