Ази, Номхон далайн бүсийн бага хурал Улаанбаатарт зохиогдоно

img

НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагын Ази, Номхон далайн бүсийн 32 дугаар бага хурал гуравдугаар сарын 10-14-ний өдрүүдэд Улаанбаатар хотноо зохион байгуулагдана. Энэхүү бага хуралд Ази, Номхон далайн бүсийн 46 орныг төлөөлж хүнс, хөдөө аж ахуй, ой, загас агнуурын асуудал хариуцсан сайд нар уригдсан  байна. Дэлхийн хамгийн их хүн амтай бүс нутгийн хөдөө аж ахуйн үйлдвэрлэлд тулгамдаж буй болон түүний  тогтвортой хөгжлийн асуудлаарх чухал сэдвийг хэлэлцэх аж.

1

Бага хуралд оролцогчид Ази, Номхон далайн бүсийн хүнс, хөдөө аж ахуйн өнөөгийн байдал мөн Мянганы хөгжлийн зорилтуудын нэг болох өлсгөлөнг 50 хувиар бууруулах зорилтын биелэлтийн явцыг хэлэлцэхээр төлөвлөжээ. Түүнчлэн малын бэлчээр, ойг нөхөн сэргээх, бүс нутагт байгаль орчинд ээлтэй хөдөө аж ахуйн арга туршлагыг дэлгэрүүлэх, Номхон далайн арлын болон далайд гарцгүй улсуудын хүнсний аюулгүй байдлыг сайжруулах, хоол хүнсний тэжээллэг чанарыг нэмэгдүүлэх зэрэг асуудал хэлэлцүүлгийн гол сэдвүүд байх юм. Энэхүү бага хурлын эхний гурван өдрийн хуралдаан Засгийн газрын ахлах албан тушаалтны түвшинд явагдах аж. Харин гуравдугаар сарын 13-14-ний өдрүүдийн хуралдаанд сайд нар болон өндөр хэмжээний төлөөлөгчид оролцоно. Хуралдааны сүүлийн өдөр болох хоол тэжээлийн дутагдлаас үүсэх хүндрэлийн асуудлаарх дугуй ширээний уулзалтыг Их Британий БиБиСи телевиз хөтлөн явуулах ажээ.

1

Н.Энх

СЭТГЭГДЭЛ БИЧИХ