Дэвид Бекхэм тусамж үзүүллээ
Алдарт хөлбөмбөгчин Дэвид Бекхэм сүүлийн хэдэн өдөр Филиппин улсад айчлаад байгаа. Тэрбээр гэр бүлийнхэнтэйгээ “Хаян” далайн хар шуурганд өртөж, хохирол амссан хүмүүст тусламж үзүүлж байгаа юм. Дэвид энэ талаар “Филиппин улсад дэлхий даяар хүмүүс тусалж байна. Тэдэнд маш их баярлалаа. Байгалийн гамшиг ямар их хор хөнөөл учруулсныг би өөрийн нүдээр харсан. Энд уулзсан хүүхэд бүр надад ажиллах урам зориг, онгод бэлэглэж байлаа. Хүмүүс ээ, та бүхэн цаашид ч байгалийн гамшиг, зэвсэгт мөргөлдөөний золиос болсон хүүхдүүдэд дэлхийн аль ч өнцөг буланд байсан тусалж дэмжиж байгаарай” хэмээн мэдэгдлээ. Дэвид Бекхэм НҮБ-ын сайн дурын элчийн хувьд ийнхүү хоёр дахь удаагаа Филиппин улсад айлчилж байгаа нь энэ юм.
1
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ