Кристина Агилера сүй тавилаа
Дуучин Кристина Агилера гурван жилийн турш үерхэж буй найз залуу Матт Рутлертэйгээ гэгээн хайрын өдрөөр сүй тавьсан тухай “Hollywood.com” мэдээллээ. Түүний найз залуу гэрлэх санал тавьж, тэр зөвшөөрсөн талаар “Twitter” хуудаснаа бичжээ. Өдгөө 33 настай дуучин бүсгүй сүйт залуутайгаа 2010 онд “Burlesque” хэмээх кинонд тоглох үеэр танилцаад тэр жилийнхээ аравдугаар сард нөхрөөсөө салсан аж. Тэд нэг хүүхэдтэй.
1
Агилера 2011 оны “Golden Glob” шагнал гардуулах ёслолоос хойш найз залуутайгаа олны нүдэн дээр ил харагддаг болсон. Харин өнгөрсөн оны дөрөвдүгээр сард хосууд Нью Жерси мужид 10 сая ам.долларын үнэтэй харш худалдан авсанаар хамтдаа амьдрах болсон юм.
1
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ