“Давхар дээл”-тэй гишүүд таслалт, чөлөөлөлтөөр тэргүүлжээ

img

УИХ-ын гишүүд намрын чуулганаа завсарлуулж, гадаалаад удаагүй байна. Чуулган завсарласнаас хойш Төрийн ордон нам гүмхэн, түмний хөл татарсан талдаа. Хаа нэгтэй УИХ-ын Тамгын газар, ажлын алба, ЗГХЭГ-ын ажилтнуудын хөлийн чимээ л сонсогдоно уу гэхээс бус гишүүдийн туслахын бараа сураг ч тасарсан бололтой. Магадгүй, тэд гишүүдээ дагаад тойрог руу нь хөлгийн жолоо залсан байж болох.

1

Өнгөрсөн намрын чуулганы хугацаанд гишүүдийн ирц бүрдээгүйгээсээ хуралдаан хойшилж, энэ хэрээр хэлэлцэх асуудлын хугацаа ч хэдэнтээ ухарсан. Хуралдаандаа цагтаа ирдэггүй гишүүдээ аргамжих гэж спикер “хуруу”-гаар ирц бүртгэх тоног төхөөрөмж худалдаж авсан хэдий ч тусыг эс олсон. Учир нь тэд хуруу хийж ирцээ бүртгүүлэх нь парламентын гишүүний бүрэн эрхэд халдсан явдал. Нөгөөтэйгүүр нэр төрийн хувьд ч ичгэвтэр зүйл гээд  АН, МАН-ын бүлгийн дарга нараар санаачилсан хуулийн төслүүдийг нь татуулсан. Манай парламентчид нэр төрөө цээжээрээ хамгаалж, сэв суулгах тун дургүй байсан нь энэ төслийг хэлэлцэх үед харагдана лээ.

1

Саяхан УИХ-ын Тамгын газраас гишүүдийн намрын чуулганд оролцсон идэвх, ирцийн бүртгэлийг гаргажээ. Эхний удаад гаргасан бүртгэлд нь засвар хийхийг “дээрээс” шаардсан  бололтой, намрын чуулганы хуралдааны ирцийн мэдээлэл залруулгатайгаар  тавигдсан байна лээ. Тиймээс зарим нэг гишүүний ирцийн бүртгэлийг засварлаж гэсэн хардлага дагуулсан мэдээлэл байна шүү. За юутай ч гишүүд намрын чуулганы хуралдаандаа хэн нь идэвхтэй оролцож, хэн нь хойш суусныг ирцийн мэдээллээс харъя. Дашрамд дурдахад, намрын чуулган 37 удаа хуралдсан.

1

“Хичээл” таслагч

1

Намрын чуулганаар хамгийн идэвхгүй, хойш суусан, тасалсан гишүүнийг ҮХАА-н сайд Х.Баттулга тэргүүлжээ. Тэрбээр 37 удаа хуралдсан нэгдсэн хуралдаанд ердөө есхөн удаа оролцсон байна. Өөрөөр хэлбэл, 27.5 удаад хуралдаанд суугаагүйгээс 23.5 удаагийн нь тасалжээ. Давхар дээлтэй гишүүн учраас Засгийн ажлаа амжуулах гээд хууль боловсруулах ажлаа хойш тавьсан байх магадлалтай гэж өмгөөлж болох ч сонгогчдын сонголтыг үл хүндэтгэж байгаад нь хариуцлага тооцмоор. Таслалтыг гишүүн Р.Амаржаргал удаалжээ. Гэхдээ тэрбээр энэ удаа хүндэтгэх шалгаантай. Намрын чуулганы хугацаанд Р.Амаржаргал гишүүн эрх баригчид хүчин буюу өөрийн АН-ыг хариуцлагагүй ажиллаж байна гээд тэдний өмнөөс хариуцлага хүлээж УИХ-ын гишүүнээсээ татгалзах өргөдлөө өгсөн. Түүний өргөдлийг УИХ-ын дарга хүлээж аваад сар шахам хугацаанд “дарсан”-ы эцэст бусад улс төрийн хүчин, мөн гишүүний өөрийнх нь шавдуулгаар хэлэлцээд, олонхи “огцруулах шаардлагагүй” гэж үзсэн билээ.

1

Н.Алтанхуяг “чөлөөтэй”

1

Нэгдсэн хуралдааны таслалт, хоцролт, чөлөө авалтаар “давхар дээл”-тэнгүүд тэргүүлж байгаа нь нэгийг бодогдуулж, нөгөөг санагдуулж байна шүү.  Монгол Улсын Ерөнхий сайд Н.Алтанхуяг хуралдаандаа 20.5 удаа оролцоогүй байна. Тэрбээр нэгдсэн хуралдааны хугацаанд гурван удаад нь гадаадад томилолттой байсан бол 17.5 удаад нь чөлөө хүсчээ.  Шинэчлэлийн Засгийн газрын тэргүүнд чуулганы нэгдсэн хуралдаанд суугаад байх зав зай ч байдаггүй биз дээ, “хорвоо дэлхий уудам, хийх ажил их” гэгчээр. Гэхдээ УИХ-ын дарга намрын чуулганы сүүлийн хугацаанд хэн нэг гишүүнд чөлөө өгөхгүй гэдгээ мэдэгдэж байсан. Учир нь хэлэлцэх асуудал их, хуулийн хугацаа тулсан, батлан гаргах шаардлагатай хуулиуд их байгаа учир гадаад, дотоод томилолтод гарын үсэг зурахгүй шүү гэж гэдийсэн үе ч бий.

1

Хуралдааны хугацаанд гадаадад аялсан эрхэм

1

Намрын чуулганы хугацаанд хамгийн олон удаа хилийн дээс давсан гишүүнээр Гадаад харилцааны сайд Л.Болд тодорч байна. Түүний эрхлэх асуудлын хүрээнд манай улсын гадаад харилцаа, хамтын ажиллагаа багтдаг болохоор арга ч үгүй биз. Тэрбээр хуралдаанд 21.5 удаа оролцоогүйгээс 15-д нь гадаадад томилолттой ажиллаж, 3.5 удаад нь тасалжээ.

1

Хоцрох нь Сү.Батболдын “гэм биш зан” болжээ

1

Нэгэнтээ МАХН-ын дарга Н.Энхбаяр Ерөнхий сайдын ажлаа хүлээлгэн өгөхөөр танхимынхантайгаа уулзалт хийж байхдаа “Манай Сү.Батболд хүрээд ирчихэж. Ер нь ямар нэг хурал, зоог барихад ч юм уу цагтаа ирдэггүй, явцын дундуур чимээгүйхэн орж ирээд суучихсан байдаг хүн” хэмээж түүний дутагдлыг хэлж байсан  удаатай. Тэр үнэн хэлжээ, өнөөдөр ч Сү.Батболд гишүүн дутагдлаа засаагүй, намрын чуулганы хуралдаанд хамгийн олон удаа хоцорч ирсэн гишүүнээр тодроод байна. Экс Ерөнхий сайд Сү.Батболд хуралдаандаа 16 удаа хоцорч ирж, 7.5 удаа тасалсан үзүүлэлтээр намрын чуулганыг өндөрлүүлжээ.

1

Ж.Батсуурь, С.Ганбаатар нар хамгийн идэвхтэй нь

1

Намрын чуулганы явцыг харахад 76 эрхмээс хуралдаандаа бүрэн бүтнээр нь суусан  гишүүнийг эрээд олсонгүй. Ямар нэг байдлаар өвчтэй, чөлөөтэй, тасалсан эсвэл гадаадад томилолттой байх юм. Хамгийн идэвхтэй гишүүнээр С.Ганбаатар, Ж.Батсуурь, А.Бакей, М.Батчимэг, Б.Гарамгайбаатар нарыг нэрлэж болох юм. Өвчтэй, томилолтой байсныг нь эс тооцвол Ж.Батсуурь гишүүн хуралдаандаа хамгийн идэвхтэй оролцжээ. Харин С.Ганбаатар гишүүнийг ганцхан удаа тасалсныг нь эс тооцвол мөн л идэвхтэй байсан байна.

1

Н.Энхлэн

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

irgen:
hoishoo suusan humuusiig tutgelzuuleechee, bid hiine, chadna gej garchaad zugaalaad bwal uls uragshlahgui, ulam doroitonooooooooooooooooooo gej
2014-02-18
ганаа:
дээлээ тайл хонгор минь гэж дуулах юм уу кккк тайлцгаа идэж ханадаггүй новшнууд
2014-02-17
-1111:
deeliig ni tail
2014-02-17
zochin:
ene zasgiin gazart olgarkhuud baigaa uchraas tailakhgui shuu. yamar negen gemt kheregt orvol saidaa ogchikhood gishuuneeree uldeed shalguulahgui uldekh gej baigaa yum daa.davkhar deel chin davkhar khamgaalalt...
2014-02-17
122254115202:
улс төр хийж буй эрхэм монголчуудаа? давхар дээл гэж явуулга хийж өмнөх засгийн үед ч хийх байтугай санаа ч үгүй зүйлийг хийж эхэлсэн энэ засгийн газрын үйл ажилгааг зогсоочих юм шиг сэрүүн зүүдлэхээ боливол яасан юм бэ?
2014-02-16