Улаанбаатарт 16 хэм хүйтэн

img

Өнөөдөр нутгийн өмнөд хэсгээр, маргааш нутгийн зүүн өмнөд хэсгээр цас орж цасан шуурга шуурч, ихэнх нутгаар шөнөдөө жиндүү хүйтэн хэвээр байна. Нутгийн өмнөд хагаст үүлэрхэг, нутгийн хойд хагаст багавтар үүлтэй. Баруун зүгийн нутгийн өмнөд, говийн нутгийн зарим газраар бага зэргийн цас орно. Салхи нутгийн өмнөд хэсгээр зүүн өмнөөс  секундэд 12-14 метр, бусад нутгаар баруун хойноос секундэд 4-9 метр. Их нууруудын болон Дархадын хотгор, Хүрэн бэлчир, Идэр, Тэс, Ерөө голын сав газраар 22-27 хэм, Сэлэнгэ, Хараа, Туул, Тэрэлж голын сав газраар 16-21 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 4-9 хэм, бусад нутгаар 13-18 хэм хүйтэн байна.

Улаанбаатарт багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 4-9 метр. 15-17 хэм хүйтэн байна.

Өглөө 05 цагт Улаанбаатарт  26 градус,Яармаг-Сонгины орчмоор 34 градус хүйтэн байлаа. Харьцангуй чийг 66 хувь, агаарын даралт 877гектопаскаль байлаа. Даралтөдөртөө тогтвортой байна.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ