Залуучуудын байгууллагатай хамтран ажиллана

img

Ардчилсан намын дэргэдэх Ардчилсан Залуучуудын Холбооны   Удирдлагын зөвлөлийн хуралд  АН-ын дарга Н.Алтанхуяг, АН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Эрдэнэбат нар урилгаар оролцож байсан. Тэгвэл өчигдөр болсон хуралд Нийслэлийн АН-ын дарга Ш.Түвдэндорж урилгаар оролцож, АЗХ-ны Удирдлагын зөвлөлийн гишүүдтэй Нийслэлийн АН-ын бодлого, үйл ажиллагааны талаар харилцан санал солилцож, уулзаж ярилцжээ. Уулзалтын үеэр Нийслэлийн АН-ын дарга Ш.Түвдэндорж Нийслэлийн Ардчилсан намаас залуучуудын талаар баримтлах бодлого, зорилтын талаар мэдээлэл хийж,  АЗХ-ны бодлого, үйл ажиллагааг бүхий л талаар дэмжин ажиллахаа амалсан юм. Мөн 2012 оны орон нутгийн сонгуульд залуучуудын оролцоог нэмэгдүүлэх болон намын боловсон хүчний бодлогын чиглэлээр намынхаа залуучуудын байгууллагатай хамтран ажиллахаар болсон байна.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Allene Bab:
I've been exploring for a bit for any high quality articles or weblog posts in this type of space . Exploring in Yahoo I finally stumbled upon this internet site. Reading this details So i'm glad to convey that I've an extremely very good uncanny feeling I came upon just what I needed. I so significantly unquestionably will make certain to don¡¦t forget this site and give it a glance on a constant basis.
2011-12-12