Улсын начин Ду.Батбаяр түрүүллээ
Монгол улсын харцага цолны хүндэтгэлийн барилдаан Монгол бөхийн өргөөнд найм дахь жилдээ боллоо.
Монголын үндэсний бөхийн холбоо, “Жем интернэшнл” ХХК-тай хамтран зохион байгуулдаг энэхүү барилдаанд улсын арслан Х.Мөнхбаатар, улсын гарьд Н.Ганбаатар, улсын заан Д.Баасандорж, Т.Санчир, Ч.Санжаадамба, Б.Батмөнх, улсын харцага Л.Пүрэвжав, Ө.Бат-Орших, Т.Өсөх-Ирээдүй, А.Цацабшир, Ө.Даваабаатар, А.Бямбажав, Г.Алтангэрэл, Н.Батсуурь, Э.Оюунболд нарын тэргүүтэй улс аймгийн алдар цолтой 224 бөх зодоглосон.
5
Энэ жилийн барилдаанд Говь-Алтай аймгийн Бугат сумын харьяат “Сүү” ХК-ний бөх улсын начин Ду.Батбаяр түрүүлэн, Эрдэнэ сумын харьяат “Макс” группийн бөх улсын заан Б.Соронзонболд үзүүрлэлээ. Их шөвгийн дөрөвт Хөвсгөл аймгийн Шинэ-Идэр сумын харьяат Хөвсгөлийн хүчтэн дэвжээ, “Энержи ресурс” компаний бөх улсын арслан Х.Мөнхбаатар, Ховд аймгийн Чандмань сумын харьяат Ховд дэвжээ, “Нью прогресс” группийн бөх улсын начин Б.Пүрэвсайхан нар шалгаран үлдсэн юм.
Харин өнгөрсөн жилийн харцага цолны хүндэтгэлийн барилдаанд Архангай аймгийн Булган сумын харьяат ЦЕГ-ын Хүч спорт хороо, Бөхбилэгт дэвжээ, Макс группийн бөх улсын гарьд Д.Рагчаа түрүүлж, Говь-Алтай аймгийн Чандмань сумын харьяат ЦЕГ-ын Хүч спорт хороо, Хантайшир дэвжээ, Туушин компанийн бөх улсын гарьд Н.Ганбаатар үзүүрлэж байсан билээ.
5
Б.Буд
СЭТГЭГДЭЛ БИЧИХ