Б.Номин түрүүлж, Г.Мандахнаран хүрэл медаль хүртлээ
Олимп, Дэлхийн аварга Туркийн алдарт бөх Яшар Догугийн нэрэмжит эрэгтэй чөлөөт бөхийн тамирчдын тэмцээн өнгөрөгч амралтын өдрүүдэд Стамбул хотноо болжээ.
Энэхүү тэмцээний 57 кг-ын жингийн ангилалд барилдсан Үндэсний шигшээ баг, “Гацуурт Олимп” клубын бөх Батболдын Номин түрүүлсэн байна. Мөн 65 кг-ын жингийн ангилалд барилдсан Үндэсний шигшээ баг, Алдар спорт хорооны бөх МУГТ Ганзоригийн Мандахнаран хүрэл медаль хүртжээ.
5
Яшар Догугийн нэрэмжит тэмцээн
5
57 кг
1. Батболдын Номин (Монгол)
2. Фумитака Моришита (Япон)
3. Сезер Акгуль (Турк)
3. Юки Такахаси (Япон)
5
65 кг
1. Франк Чамизо (Итали)
2. Магомед Муслимов (Азербайжан)
3. Ганзоригийн Мандахнаран (Монгол)
3. Мустафа Кайа (Турк)
5
Б.Буд
СЭТГЭГДЭЛ БИЧИХ