Японы телевизүүд Оросоор мэндчилж байна
Нээлтээ хийгээд 10 хонож буй “Сочи”-гийн өвлийн олимпийн талаар Японы “NHK” телевиз орон даяар дамжуулах болгондоо “Здраствуйте” хэмээн оросоор мэндчилсээр байна. Мөн, олимпийн нээлтийн өдөр Японы “J-TV” телевизийн хөтлөгч үзэгчидтэй оросоор “Доброе утро”, “Добрый день” гэж мэндэлсэн бол бусад нэвтрүүлгийн хөтлөгчид “До свидания”, “Удачи”, “До встречи” зэрэг орос мэндчилгээний үгсийг хэрэглэсэн байна. “Сочи”-гийн өвлийн олимпийн бэлгэ тэмдэг болох өндөр магадлалтай байсан Матрёшка хүүхэлдэй, Оросын далбаа зэргийг япончууд маш их худалдан авч долоохон хоногийн дотор 200 мянган ширхэгийг худалдан авсан тухай “sochi.com” мэдээллээ.
Түүнчлэн Японы номын дэлгүүрт Оросын далбаа, Оросын газрын зураг бүхий бэлгэ дурсгалын зүйлс элбэг худалдаалагдах болжээ. “Ройтерс” агентлагийн мэдээлж буйгаар “Япончууд Оросын ард түмэнд хайраа зарласаар байна. Гурван хоногийн өмнө тус улс мөсөн талбайн шинэхэн аварга Юзүрү Ханюгаа өлгийдөн авсан. Түүгээрээ ч япончууд баярласан талархсан сэтгэлээ ийнхүү илэрхийлж, ашиг оруулж байна” гэжээ.
Япон улс “Сочи”-гийн олимпиос 1 алт, 3 мөнгө, 1 хүрэл медаль хүртээд байна.
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ