“Хязгааргүй” уран сайхны киног “үзлэгт” оруулна

img

Манай кино урлагийн салбарт 1990-ээд оноос хойш хийгдэхээ больсон “үзлэг” буюу киног олон нийтэд хүрэхээс өмнө тусгай албаны болон мэргэжлийн хүмүүсийн хийдэг хяналт дахин сэргэж буй аж. Тодруулбал, ирэх гуравдугаар сарын 07-ны өдөр нээлтээ хийх “Хязгааргүй” хэмээх уран сайхны киног дэлгэцэнд гарахаас нь өмнө буюу маргааш Тэнгис кино театрын VIP танхимд урьдчилсан үзлэгт оруулахаар болсон байна.

Хяналтын зөвлөл Төрийн шагналт, МУ-ын Урлагийн гавьяат зүтгэлтэн Б.Балжинням, МУ-ын Урлагийн гавьяат зүтгэлтэн И.Нямгаваа, ССАЖ-ын сайд Ц.Оюунгэрэл, МУ-ын Соёлын гавьяат зүтгэлтэн Ү.Хүрэлбаатар, МУ-ын Соёлын гавьяат зүтгэлтэн Б.Галаарид, МУ-ын Төрийн шагналт, МУГЖ Д.Сосорбарам, Монголын Кино Урлагийн Зөвлөлийн тэргүүн Д.Нямдорж, МУ-ын Төрийн шагналт Б.Батбаяр, МУ-ын Төрийн шагналт Б.Цэнддоо, МУ-ын Соёлын гавьяат зүтгэлтэн Б.Норов, МУ-ын Соёлын гавьяат зүтгэлтэн Ш.Гүрбазар, “Глоб Интернэшнл” ТББ-ын тэргүүн Х.Наранжаргал, Хүний эрхийн хуульч М.Ичинноров, Найруулагч Ж.Сэнгэдорж нарын 30 хүнээс бүрджээ.

Кино үзлэгт ордог тухайн цаг үед үзэгчдэд хүрч буй кино бүр Монгол кино үйлдвэрийн урлагийн зөвлөл, Соёлын яамны кино үзлэгийн хороогоор хянуулдаг байсан түүхтэй аж. Энэ нь үзэгчдэд чанартай сайн уран бүтээл хүргэх үүднээс Төрийн болон соёл урлагийн байгууллагуудын авч хэрэгжүүлдэг томоохон ажил байжээ.

Энэ удаа хяналтаар орох гэж буй  “Хязгааргүй” уран сайхны киноны ерөнхий найруулагчаар МУ-ын Урлагийн гавьяат зүтгэлтэн И.Нямгаваа, ерөнхий продюссерээр жүжигчин М.Дорждэрэм ажиллажээ. Киноны дүрүүдэд “ТВ Коктейль” хамтлагийн жүжигчин МУСТА Н.Цэнд-Аюуш, жүжигчин М.Дорждэрэм, жүжигчин У.Пүрэвжав болон УДЭТ-ын жүжигчин МУСТА Ц.Цэрэнболд, жүжигчин МУСТА Д.Бямбацогт зэрэг уран бүтээлч тоглосон аж.

Б.Буд

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

tiim uu:
peeh 30 hun hayanah yum uuuuu tegeed ooroo hiisen kinogoo ooroo gishuund ni orood shalgah yum uu? neh kinog 30 hun shalgah gej bgaa yum uu 3-4 kinog neg dor 30 uulaa huvaagdaj bgaad hayanah gej bgaa yum uu?
2014-02-17
fgggggggg:
uuriiguu shalgan genee kkk
2014-02-17
зөв байна:
дэмжиж байна ёс суртахуун зан заншил уламжлал өвөг дээдсийн сургаал улан доор шороотой холилдож байгаад сүүлийн үеийн кинонууд ихээхэн нэмэр болж байсан юм шүүж хянах цаг нь болсон анхны алхам хийж байгаад баяр хүргэж улам их амжилтыг хүсье монголын кино урлаг соёл өв уламжлалаа сайн сайхнаар мандан бадруулаг
2014-02-17