Ч.Гансүх нарыг шүүх хурал болж байна
17 тэрбумын хэрэгт холбогдоод байгаа Татварын ерөнхий газрын дарга нарын хэргийг шүүх хурал ШШГЕГ-ын харьяа цагдан хорих 461 дүгээр ангид яг одоо болж байна. Энэ хэрэгт ҮТЕГ-ын Хяналт, шалгалтын хэлтсийн дарга асан Ч.Гансүх болон О.Бямбасүрэн, Н.Энхбат, Т.Галмандах нарын 13 хүнийг бусдаас авлига авсан, улсын санд орох байсан их хэмжээний татварыг нуун дарагдуулсан байж болзошгүй хэмээн буруутгаж, АТГ-аас шалгаж эхэлсэн юм.
Ч.Гансүх нь ҮТЕГ-ын Хяналт, шалгалтын хэлтсийн даргаар ажиллаж байхдаа аж ахуйн нэгжүүдэд гэнэтийн шалгалт оруулж, торгууль тавих замаар дарамтлан авлига авдаг байсан гэдэг. Улмаар түүнд мөнгө төлөхөөс татгалзсан зарим компаниудын АТГ-т гаргасан гомдлоор тэдэнд эрүүгийн хэрэг үүсгэсэн байдаг. Ийнхүү албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, татварын улсын байцаагч нарын дүгнэлтийг хүчингүй болгуулж улсын төсөвт төвлөрөх ёстой онц их хэмжээний эд хөрөнгийг хууль бусаар олж авч, хөрөнгөжсөн, онц их хэмжээний хээл хахууль авахыг завдсан, албан үүрэгтээ хайнга хандаж онц их хэмжээний хохирол учруулсан гэдэг үндэслэлээр тэднийг шүүж байна.
5
Д.Цэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ