Жүдочид хос мөнгө, хүрэл медаль хүртлээ

img

Франц улсын нийслэл Парис хотод  зохиогдсон “Парисын их дуулга” тэмцээнд амжилттай оролцсон Монголын Жүдогийн шигшээ багийнхан өнгөрөгч амралтын өдрүүдэд болсон Европын нээлттэй тэмцээнүүдэд мөн хүчтэй өрсөлдсөн байна.

Эмэгтэй шигшээ багийнхан Италийн Ром хотноо болсон эмэгтэй жүдочдын Европийн нээлттэй тэмцээний 52 кг-ийн жинд хүч үзсэн МУГТ М.Уранцэцэг, 57-кг-д барилдсан ОУХМ Д.Сумъяа нар тус бүр жингийн ангилалдаа хүрэл медаль хүртжээ. Энэхүү тэмцээнд 33 орны 159 тамирчин өрсөлдсөн ба манай зургаан жүдоч барилдаж 48 кг-ын жинд ОУХМ Г.Отгонцэцэг, 52 кг-ын жинд Ч.Аззаяа, 63 кг-ын жинд Б.Мөнгөнчимэг нар тавдугаар байрт шалгарчээ.

Түүнчлэн Австри улсын Оберварт хотноо болсон эрэгтэйчүүдийн Европийн нээлттэй тэмцээнд манай баг тамирчид оролцож  А.Батсуурь, Г.Одбаяр нар мөнгөн медаль хүртсэн байна.

Б.Буд 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

мэдэхгүй ээ :
их л муу байна лээшдээ эсвэл тактик юм уу ...гэж бодож л тэвчиж сууна гэхдээ парисийн их дуулга оноо өгдөг маш муу барилдаж байна лээ... харин болдбаатар бусад тэмцээнээс оноо цуглуулж чадвал бараг жиндээ илүү харгдсан шүү...
2014-02-17
мишка:
сайн бэлдэхгүй бол 2 жилийн дараа олимп болно тэр үед яах болж байна
2014-02-17
zochin:
amjilt husie
2014-02-17