Нийслэл хүрээнийхэн
Нэгэн зууны өмнөх буюу 1913 оны үеийн Нийслэл хүрээний ард иргэдийн амьдрал ахуйг гадны жуулчин өөрийн дурандаа цухасхан буулгасан бичлэгийг хүргэж байна.
Энэ үед ч мөн Монгол улс гадаадын жуулчдын хараанд өртөж, тэдний анхаарлыг татдаг байжээ. Тухайлбал, Франц улсын иргэн зурагчин, оператор Стэфан Пассэгийн дурандаа буулгасан 1913 оны үеийн Монголын түүх соёл, ахуй амьдралыг харуулсан 72 зургийг XX зууны эхэн үеийн Францын банкны эзэн Алберт Каны гэрэл зургийн цуглуулгад байсан. Үүнийг хэвлэмэл ба дижитал хэлбэрээр Франц улсын О-де-Сейнь мужаас Манай улсад ирүүлсэнтэй холбогдуулан БШУЯам “Нэгэн зууны тэртээх Монгол улс- францын гэрэл зурагчны дуранд” үзэсгэлэнг гурван жилийн өмнө зохион байгуулж байсан билээ.
Энэхүү бичлэгээс тухайн үеийн ахуй амьдрал, нийгмийн байдал зэргийг харж болох юм.
Б.Буд
СЭТГЭГДЭЛ БИЧИХ