Төрсөн ахынхаа аминд хүрчээ
Нийслэлийн Чингэлтэй дүүргийн долоодугаар хорооны иргэн 18 настай Б хүний аминд хүрчээ. Тэрбээр өөрийн төрсөн ах Б /эр. 44 настай/-г агсан тавилаа хэмээн зүрхэн тус газар нь хүйтэн мэсээр гэмтээж, амь насыг нь хохироосон аж. Уг хэргийг Чингэлтэй дүүргийн Цагдаагийн I хэлтэст шалгаж байна.
Түүнчлэн Сонгинохайрхан дүүргийн 13 дугаар хорооны иргэн Б/эр.32н/-ын эзэмшлийн өвлийн сууцнаас 47 инчийн “Samsung” зурагт, их гарын мөнгөн аяга, дунд гарын мөнгөн аяга, жижиг мөнгөн аяга, “Asus ” зөөврийн компьютер алдагджээ. Энэ хэргийг харьяа дүүргийн Цагдаагийн III хэлтэст шалгаж байгаа юм.
Б.Буд
СЭТГЭГДЭЛ БИЧИХ