Үерт автсан хүмүүст ханхүү нар тусалж байна

img

Их Британид бороо үргэлжлэн орж, салхи хүчтэй шуурч байгаагийн улмаас олон мянган айлын гэрэл, дулаан тасарсан тухай “ВВС” агентлаг мэдээллээ.

Мөн Английн бахархал “Темза” мөрөн эргээсээ хальж, асар их хохирол учруулсаар байгаа юм.

Өчигдрөөс эхлэн үерээс хамгаалах ажилд сайн дурынхан болон цэргийнхнийг дайчилж эхэлжээ. Угсаа залгамжлах ханхүү Уильям, Харри нар сайн дураараа байгалийн гамшгийн эсрэг тэмцэж, үерийн улмаас хохирсон иргэдэд сэтгэл санааны дэмжлэг үзүүлж эхэлжээ. Уильям, Харри нар өнөөдрөөс эхлэн “Темза” мөрний эрэг орчмоор элстэй шуудайгаар хамгаалалтын далан босгоход гар бие оролцож эхэлсэн аж.

Аврах багийхан “Ханхүү нар яг л аврагчид шиг цаг наргүй хөдөлмөрлөж байгаад санаа зовж байгаа. Өчигдөр л гэхэд Харри баруун хөлөө гэмтээсэн ч гэсэн ажлаа үргэлжлүүлэн хийсээр байна. Бид ажлаа дуусгасаны дараа хамтдаа халуун кофе ууж суух тэр мөчид  тэднийг эх орондоо ямар их хайртайг” мэдсэн хэмээн сэтгүүлчдэд ярьжээ.

Хатан хаан II Элизабета болон гүнгийн ахайтан Кейт Миддилтон нар үерт өртсөн фермерүүдэд хоол хүнс болон бусад эд материалын тусламж үзүүлсээр байгаа юм.

Б.Дэлгэрцэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

haan uu?:
he he neeree l hezee iim haan bailaa, haan yum bol haanaaraa l baih heregtei sh dee
2014-02-19
kukulkan:
hezee iim haan bailaa. tsagaa dagaad ingehgui bol ed nar husuuliishdee orchin uyed
2014-02-18
зочин:
ямар сайхан юм бэ, ээж нь ийм тусч, буян их хийдэг хүн байсан, зайлуул, дуурайж дээ. манайд ингэх хүн байна уу, хөөе.
2014-02-18
sdfghjk:
ваа ккккккккк
2014-02-18
zochin:
manai deer bgaa hed bol buun hamgaalt bolood uer bolson gazraas hol nuugeed yavaa biz kk
2014-02-18
unshigch:
gaihaltai baharhaltai jinhene haani udam ugsaa haad nar yumdaa iim baihad ard tumen ch bas edniigee hairlaj hundlehees ch yahav
2014-02-17