Өнөөдөр Плей-оффын тоглолт эхэлнэ
Өнгөрөгч мягмар гараг буюу энэ сарын 10-нд МҮСБХ-ны Үндэсний супер лигийн III тойргийн сүүлийн тоглолтууд өндөрлөсөн.
Тэгвэл өнөөдөр 18:00 цагт Спортын төв ордонд плей-оффын тоглолтууд эхэлнэ. Эхний тоглолт “Сүхбаатар SBL Хасын Хүлгүүд” болон “Баянгол Гурвантамир” багийн хооронд явагдах бол дараагийн тоглолтод “Дорнод Танан Гарьд”-“УБ Альянс Тех ШУТИС-ийн Харцага” багууд өрсөлдөнө. Энэ хоёр баг өнгөрсөн улирлын плей-оффын эхний шатанд таарч байсан.
“Сүхбаатар SBL Хасын Хүлгүүд” баг Үндэсний супер лигийн 63 тоглолтоос 12 хожил, зургаан хожигдолтойгоор улирлын тоглолтыг тэргүүлсэн билээ. Харин II-IV байрын багууд 11 хожил, долоон хожигдолтойгоор тэнцсэн учир хоорондын тоглолтын байр дээрх байдлаар таарсан юм.
Б.Буд
СЭТГЭГДЭЛ БИЧИХ