“А.Бакей даргаас үлгэр аваарай”
Төрийн байгуулалтын байнгын хороо намрын чуулганы хугацаанд хийсэн ажлаа өнөөдөр тайлагнасан юм. Энэ үеэр тус байнгын хорооны гишүүн Ж.Батзандан Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга А.Бакейд “тал засан”, магтаад авна лээ. Ер нь Ж.Батзандан гишүүн асуудалд магтаалаас илүү шүүмжлэлтэй ханддаг хүн. Харин түүнд А.Бакей дарга таалагддаг байна. УИХ-ын гишүүн Ж.Батзандан гурван байнгын хороонд харъяалагдан ажилладаг. Түүн дотроос А.Бакей даргатай Төрийн байгуулалтын байнгын хороо ажлаа цаг тухай бүрт нь чанарын өндөр түвшин хийдгийг тэрбээр онцоллоо. Бусад байнгын хорооны дарга нар А.Бакей даргаас үлгэр жишээ авах хэрэгтэй хэмээж байсан юм. Харин “эрдэмтэн хүн даруу” гэгчээр Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга А.Бакей түүнд талархсанаа илэрхийлээд “Манай Ж.Батзандан гишүүн маань намайг арай хэтрүүлэн үнэлчихлээ, гэхдээ баярлалаа” хэмээн даруухан өгүүлж харагдсан.
1
Н.Нягт
СЭТГЭГДЭЛ БИЧИХ