ГССҮТ-ийн захирлын албан тушаалд А.Мөнхтайван тэнцжээ
Эрүүл мэндийн яамны дэргэдэх Төрийн албаны зөвлөлөөс томилсон комисс Гэмтэл, согог судлалын үндэсний төв болон Дорнод аймаг дахь Бүсийн оношилгоо, эмчилгээний төвийн захирлын албан тушаалд томилогдох иргэний сонгон шалгаруулалтыг энэ сарын 12-17-ны өдрүүдэд зохион байгуулж, өчигдөр дүнгээ гаргалаа.
Уг сонгон шалгаруулалтаар ГССҮТ-ийн захирлын албан тушаалд өрсөлдсөн Адьяагийн Мөнхтайван 86,1 оноо, Дорнод аймаг дахь БОЭТ-ийн захирлын албан тушаалд өрсөлдсөн Дэндэвийн Должин 83,5 оноогоор тэнцсэн байна. Төрийн албаны зөвлөлийн 2013 оны 60 дугаар тогтоолоор баталсан журмын дагуу эдгээр иргэдийг тухайн албан тушаалд томилох асуудлыг Эрүүл мэндийн сайд шийдвэрлэх юм.
5
ЭМЯ-ны харьяа Гэмтэл, согог судлалын үндэсний төвийн захирлын сонгон шалгаруулалтад зургаан иргэн материал ирүүлсэн байна. Тодруулбал, захирлын албан тушаалд өрсөлдөхөөр тус эмнэлгийн захирлын үүрэг гүйцэтгэгчээр ажиллаж буй Ц.Энхбаяр болон Гадаад харилцаа эрхэлсэн дэд захирал байсан Б.Батмагнай, Яаралтай тусламж, эрчимт эмчилгээ хариуцсан захирлаар ажиллаж байсан Р.Энхсайхан, Түлэнхийн төвийн захирал асан Хишигсүрэн, Хавдар судлалын үндэсний төвийн захирал асан А.Мөнхтайван нар материалаа өгөөд байсан юм.
5
Энэ албан тушаалд өрсөлдөх хүмүүс доктороос дээш эрдмийн зэрэг цолтой байх шалгуур тавьсан бөгөөд Ц.Энхбаяр захирал энэ шаардлагыг хангахгүй тул нэрийг нь жагсаалтаас хасчээ. Эмнэлгийн захирлаар Ц.Энхбаярын эсрэг орж нэрээ дэвшүүлсэн гэмтлийн нарийн мэргэжлийн эмч нар болох Б.Батмагнай, Р.Энхсайхан, Хишигсүрэн нар нэрээ татсанаар А.Мөнхтайван ганцаараа үлдсэн байна.
5
5Д.Цэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ