Виталий Кличко Германы иргэншлээсээ татгалзлаа

img

Мэргэжлийн боксын “WBC” холбооны хүнд жингийн аваргын бүсийг эзэмшгч, Украины сөрөг хүчний тэргүүн Виталий Кличко ирэх жил болох Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөх эрхээ баталгаажуулахын тулд Германы иргэншлээсээ татгалзсан тухай “ВВС” агентлаг мэдээллээ. “УДАР” намын дарга Кличко өнгөрсөн жилээс эхлэн улс төрийн карьертаа илүү анхаарал хандуулахын тулд 2013 онд Дэлхийн боксын зөвлөлийн албан тушаалаасаа татгалзсан удаатай. Кличко мэргэжлийн бокст орсон цагаасаа Германы иргэншилтэй болж, давхар иргэншилтэй 10 гаруй жил амьдарсан аж.

1

Харин өнгөрсөн арваннэгдүгээр сард Украины Ерөнхийлөгч Виктор Януковичийн санаачилсан “Гадаадын иргэншилтэй хүнийг Украины иргэн, байнгын оршин суугч гэж үзэхгүй, байнгын оршин суугч биш бол Ерөнхийлөгчид нэр дэвших эрхгүй” хэмээсэн хуулийн төслийг парламент нь баталсан байна. Виталий Кличко өнгөрсөн аравдугаар сард Ерөнхийлөгчид нэр дэвшихээ мэдэгдэж байсан ч “УДАР” намаас давхар иргэншилтэй гэх шалтгаанаар түүнийг нэрийг нэрлэхээс татгалзаж байжээ.

1

Б.Дэлгэрцэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

цэвэр цусны украйн:
энэ одоо нэр минь украйн, гар минь украйн цус минь украйн гээд эхлэнэ дээ.
2014-02-19
zoloo:
ukrainchuud yakunovichiig zailuulah heregtei...tegj bj l kommunistuudaasaa salna
2014-02-18
mongol:
xujaa,solongos ax duu,xujaa,xangui baixgui mongoliin toloo.
2014-02-18
б.дэлгэрцэцэг:
монголын иргэн болох уу?
2014-02-18
зочин:
украйнд удар л дутаж гэнэ.
2014-02-18