Могойн ордны цэцгийг тольдохуй
Уран бүтээлч Э.Мягмардоржийн “13 орд ба цэцэгс” үзэсгэлэн өнөөдөр 18:00 цагт “Blue Moon” арт галерейн үзэсгэлэнгийн танхимд нээлтээ хийнэ.
Тэрбээр анх өөрийн охиныхоо ордны цэцгийг зурсан үеэс ордуудын тухай судалгаагаа эхэлжээ. Ингэхдээ тухайн ордны нийтлэг шинж чанар орд бүрт ээлтэй цэцэг хоёрын хоорондын ялгаа ижил төсөөтэй байдлыг судлан бүтээлээ тууривсан байна.
Зураач Э.Мягмардорж нь уран бүтээлч хүний аливаа зүйлсийг ажиглан, бүтээлч сэтгэлгээгээр хандах хандлагаар эрдэмтдийн хүлээн зөвшөөрдөг ордууд болон зөвшөөрдөггүй 13 дахь орд буюу могойн ордны цэцгийг зурсныг энэхүү үзэсгэлэнгээс үзэж болох нь.
“13 орд ба цэцэгс” үзэсгэлэн энэ сарын 23-ныг хүртэл дэлгэгдэнэ.
ааа
Б.Буд
СЭТГЭГДЭЛ БИЧИХ