Эхний нэг сард 17 мянган мал хорогджээ
Манай улс өнгөрсөн онд түүхэндээ хамгийн их буюу 45.1 сая толгой мал тоолуулсан. Харин 2014 оны эхний нэг сард улсын хэмжээнд малын хорогдол 17 мянгад хүрсэн байна. Бүсээр нь авч үзвэл нийт хорогдсон малын тал орчим хувь төвийн бүст байжээ. Гэхдээ дээрх тоо нь 2013 оны мөн үетэй харьцуулахад 4 дахин буурсан үзүүлэлт боловч зүй бус хорогдолд эзлэх малын өвчний хорогдлын хувь хоёр дахин өсч, 9.6 хувьд хүрчээ. Тодруулбал, Үндэсний статистикийн хорооны мэдээлэлд дурдсанаар өнгөрсөн сарын байдлаар улсын хэмжээнд нийт 1.6 мянган толгой мал өвчнөөр хорогдсон байна.
Мөн 1 дүгээр сарын тоон мэдээлэлд зүүн аймгуудад гараад байгаа малын гоц халдварт шүлхий өвчний улмаас хорогдсон малын мэдээлэл багтаагүй байгаа аж.
5
А.Жаргал
СЭТГЭГДЭЛ БИЧИХ