Саатуулагдсан онгоцыг далайд гарахыг зөвшөөрчээ
Куба улсаас Хойд Солонгос руу хүнсний тусламж нэрээр илгээсэн ачаан дор зэвсэг нуусан “Чхончхонган” хөлөг онгоцыг, багийн 35 гишүүний хамт өнгөрсөн оны долдугаар сард Панамын сувагт саатуулсан билээ. Тус хөлөг онгоцонд элсэн чихэр ачиж яваа гэж мэдэгдэж байсан ч шалгалтын явцад хоёр ширхэг пуужин барих төхөөрөмж, есөн пуужин, байлдааны “MiG 21” онгоц хоёр ширхэг, онгоцны 15 хөдөлгүүр бүхий байлдааны хэрэгсэл илэрсэн юм. Панам улс уг хөлөг онгоцыг эзэмшигчид нэг сая ам.долларын торгууль оноосон ч дараа нь торгуулийг 693 мянган ам.доллар хүртэл бууруулсан гэж “Синьхуа” агентлаг мэдээллээ.
1
Хойд Солонгос Панамын сувгаар хөлөг онгоц нэвтрүүлэх журмыг зөрчсөн торгуулийг төлсөн учраас онгоцыг далайд гарах зөвшөөрөл өгчээ. “Чхончхонган” хөлөг онгоц Гавана хот руу хөдөлсөн бөгөөд Куба улсад засвар хийлгэсний дараа хураагдсан 100 тонн элсэн чихрээ тээвэрлээд Хойд Солонгос руугаа буцах юм. Харин НҮБ-ын шинжээчид байлдааны зорилгоор хэрэглэж байсан дээрх зэвсгүүдийг ирэх онд устгалд оруулахаар төлөвлөжээ.
1
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ