Монголын Уулчдын Үндэсний Холбооны Тэргүүлэгч гишүүн, уулын спортын олон улсын хэмжээний мастер, Монгол Улсын Гавьяат тамирчин Ч.Болдбаатар энэ сарын 13-нд Баян-Өлгий аймгийн нутаг, Алтай Таван богд ууланд авираад буцаж явахдаа осолдсон (хамт авирч байсан охин Б. Үүрцайхын хэлснээр) байна. Одоо түүнийг эрэн хайх ажил үргэлжилсээр байгаа юм. 53 настай, тамирчин маань нас барсан уу, эсвэл гэмтэж бэртсэн үү гэдэг нь хараахан тогтоогдоогүй байна.
5Баян-Өлгий аймгийн Онцгой байдлын газар болон цагдаагийн албан хаагчид, нутгийн иргэдээс бүрдсэн нийт 22 хүний бүрэлдэхүүнтэй эрлийн баг өнгөрсөн хоногуудад тун хүнд нөхцөлд ажиллаж түүнийг эрэн хайсаар байгаа юм байна. Цаг агаарын болон өндөр уулын тодорхой бэрхшээлүүдтэй тулгарч, мэргэжлийн уулчид бүрэн техник хэрэгсэлтэй авирах шаардлагатай өндөр уулын эгц хад, асгатай таарсан тул өчигдөр Баян-Өлгий аймгийн уулчид, ОУХМ Агваанданзан, ОУХМ Жанарбек, спортын мастер Баасансүрэн нар өндөр уулын багаж хэрэгсэлтэйгээ, нэмж ОБГ-ын 5 хүн хамтдаа аймгаас Алтай Таван богд руу хөдөлжээ. Тэдэнд туслахаар Хилийн цэргийн ...-р ангийн Тусгай томилгоот хэсгийн 8 албан хаагч цасны мотоциклтэй Цэнгэл сумаас нийлсэн байна. Тэд өнөөдөр орой Малчин оргилын бэлд хүрч, маргааш өглөө эрлийн эрчимтэй ажиллагаа эхлэхээр төлөвлөж байгаа юм байна.
Мөн Улаанбаатар хот, Увс, Орхон айгийн уулчид бэлэн байдалтай байгаагаа илэрхийлжээ.
5
Д.ЦэцэгУншиж байна |