Нүүрсийг хуурай аргаар баяжуулах технологийг судалж байна

img

Энэ жил манай улс 31.4 сая тонн нүүрс экспортлохоор төлөвлөж, улсын төсөвт суулгасан билээ. Иймд 13 компанийн хүрээнд нүүрс экспортлох төлөвлөгөө гаргажээ. Гэхдээ дэлхийн зах зээлд нүүрсний үнэ уналттай байгаагаас манайд ч энэ төрлийн бүтээгдэхүүний зах зээл 2011, 2012 онтой харьцуулахад тааруу байгаа. Иймээс  зардлаа бууруулах шаардлага зайлшгүй тулгараад буй.

Тэгвэл зардал бууруулах гол хүчин зүйл болох тээвэр ложистикийн асуудлыг хэрхэн шийдэж буй талаар УУЯ-ны Бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Б.Батхүү “Хамгийн чухал зүйл бол боомтын асуудал. Боомтоор нүүрс ямар нэгэн саадгүйгээр гарч байх учиртай. Хоёрдугаарт, замын асуудал. Гашуун сухайт-Тавантолгойн чиглэлд засмал зам тавьсан. Төмөр замын асуудал мөн яригдаж байгаа. Үүнийг хурдавчлах ёстой. Энержи ресурст байсан замыг “Эрдэнэс МГЛ” шилжүүлэн авлаа. Энэ замаараа нүүрс тээвэрлэлтийн ажлыг маш эрчимтэй явуулах, боомт дээр гацахгүй байх нь чухал” гэлээ.

Түүнчлэн нэмүү өртөг шингээх нь нүүрсний үнийг өсгөх бас нэгэн гарц тул нүүрсийг баяжуулах, дахин цааш нь ангилал хийж нэмүү өртөг шингэсэн байдлаар экспортлох хэрэгтэй байгаа. Энэ талаар салбар яамнаас БНХАУ-ын “Синопек” групптэй хамтран хүрэн нүүрсийг хийжүүлж, Хятад руу экспортлох талаар ярьж буй аж. Мөн нүүрсийг нойтон аргаар баяжуулах үйлдвэрийг “Энержи ресурс” компани барьж ашиглалтад оруулсан. Ингэснээр нүүрсийг угааж, өндөр үнээр борлуулж байгаа. Тодруулбал, дэлхийн зах зээл дээр нүүрсний үнэ 40 орчим ам.доллар байхад  баяжуулсан нүүрс 2 дахин үнэтэй буюу 90 орчим ам.доллараар үнэлэгддэг байна.

Иймээс нүүрсийг хог шороотой нь хямд үнээр ачихгүйгээр нэмүү өртөг шингээн зарах нь илүү ашигтай юм. Энэ аргыг бусад компанид хэрэгжүүлэхээр төлөвлөж Уул уурхайн яамнаас төлөвлөжээ. Гэхдээ говийн нөхцөлд усны асуудал хүнд байдаг учраас хуурай аргаар баяжуулах технологийг компаниудтай хамтран судалж буй аж. Ингэснээр Австралийн нүүрстэй өрсөлдөх хэмжээний нүүрс гаргах боломж бүрдэх юм байна.

5

А.Жаргал

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

zochin:
alban tasalgaa,amraltiin bolon vip uruund bairshuulan dasgal surgalt hiij togloj boloh office golfiin ij burdeluud zarj bna.uund:modon suuritai ni(3m urt 2zamtai zulegtei,bombog butsaagchtai,tsohiuriin taviurtai,putter-n set)-350000tog,abc suuritai ni(3m urt 2zamtai zulegtei,putter-n set)-230000tog,abc suuritai(3m urt 1zamtai zulegtei,putter,2sh bombogtei)-180000tog,dasgal surgaltiin tsohilt hiih tor(3m urt*2.20h*1.80orgon,10sh golf bombogtei)-290000tog,golf surgaltiin zoolon bombog-2500tog.zurgiig ni oruullaa.ulaanbaatar ih delguur 3 davhart-my sports shop.utas:95000020,95050020
2014-02-18