Цасан шуурганы улмаас 19 хүн амь үрэгджээ
Японы ихэнх нутгийг хамарсан хүчтэй цасан шуурганаар 19 хүн амь үрэгдэж, 1600 гаруй хүн гэмтэж бэртсэн талаар албаныхан мэдээлжээ. Цасан шуурганы үеэр авто зам, төмөр замын хөдөлгөөн зогссоноос жижиг хот, тосгодын 6900 гаруй хүн хөл хорионд орсон байна. Түүнчлэн Японы Яманаши мужид цасан шуурганаас болж, зам харилцаа хаагдаж, дэлгүүрүүд хүнсний бүтээгдэхүүний хомсдолд орсон талаар “NHK” телевиз мэдээлжээ. Хүчтэй шуурга дайрч өнгөрсөн газруудад цас цэвэрлэх ажиллагаа эхэлсэн байгаа ч зарим уулын замд гацсан олон зуун автомашинууд гарч чадахгүй байгаа аж. Цас цэвэрлэх ажиллагаанд Японы өөрийгөө аюулаас хамгаалах хүчний албан хаагчид дайчлагдан ажиллаж байна. Хүчтэй цасан шуурга Хоккайдо мужийг чиглэж буй тул оршин суугчдыг бэлтгэлтэй байхыг Японы цаг уурын агентлагаас анхааруулжээ.
ааа
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ