Сэлэнгэ, Өмнөговь зэрэг аймгуудад зээлийн хэрэгжилт хангалтгүй байна
“Сум хөгжүүлэх сан”, болон хөнгөлөлттэй зээлийн эх үүсвэрээс нийт 3985 төсөлд 38.0 тэрбум төгрөгийн зээлийг олгож байгаа ба үүний үр дүнд 9929 ажлын байр шинээр бий болж 6311 ажлын байр хадгалагдсан гэсэн мэдээлэл байна. Энэ нь аравдугаар сарын байдлаарх үзүүлэлт юм. Тус сангийн эх үүсвэрээс нийт 21.0 тэрбум төгрөгийн 3404 төслийн санхүүжүүлсэн бөгөөд 7949 ажлын байр шинээр бий болж, 3928 ажлын байр хадгалагдсан, зээл олгох ажлын явц 90 гаруй хувьтай байна. Ихэнх аймгууд зээл олгож дууссан ба, Хэнтий, Төв, Говь-Алтай аймгууд удаашралтай явагдаж байгаа аж. ЖДҮ-ийг дэмжих хөнгөлөлттэй зээлийн эх үүсвэрээс 17.0 тэрбум төгрөгийн 581 төслийг санхүүжүүлснээр 2000 ажлын байр шинээр бий болж , 1950 ажлын байр хадгалагдсан байна. Зээл олгох ажлын зохион байгуулалт, хэрэгжилт сайн байгаа аймагт- Увс, Дорнод, Баян-Өлгий, Дундговь, Өвөрхангай, Ховд (нийт 8.7 тэрбум төгрөгийг 343 төсөлд олгосон, зээлийн эх үүсвэр ашиглалт 90-100 хувьтай байна) Хэрэгжилт удаашралтай байгаа аймагт- Орхон, Дархан-Уул, Завхан, Архангай, Сүхбаатар, Дорноговь, Баянхонгор, Булган, Хөвсгөл, Хэнтий (нийт 8.1 тэрбум төгрөгийг 293 төсөлд олгосон. Зээлийн эх үүсвэр ашиглалт 30-70 хувьтай байна) Хэрэгжилт хангалтгүй аймагт- Сэлэнгэ, Өмнөговь, Төв, Говьсүмбэр, Говь-Алтай аймагт зээл олголт 15-40 хувьтай байна. Бусад мэдээлэл : Орон нутагт Хаан, Хас банк 15.1 тэрбум төгрөгийн зээлийг олгосон байхад Төрийн банк, Хадгаламж банк, Голомт, Капитрон банк 3.1 тэрбум төгрөгийн зээл олгож идэвхигүй ажиллаж байна. Түүнчлэн олгосон зээлийн дүнгээс харахад 10.0 сая төгрөгөөс доош жижиг зээлийг судлахгүй байгаа явдал нийт банкинд ажиглагдаж байна. 2009 онд нийт зээлийн 26,3 хувь нь 10,0 хүртэл сая төгрөг, 0,6 хувийг 50,0-100,0 хүртлэх сая төгрөгийн зээл эзлэж байсан бол 2011 онд нийт зээлийн 5,6 хувь нь10,0 хүртлэх сая төгрөг, 37,9 хувийг 50,0-100,0 хүртлэх сая төгрөгийн зээл эзлэх болсон нь ЖДҮ-лэл эрхлэгчдийн зээлжих чадвар, хөрөнгийн хэмжээ нэмэгдэж үйлдвэр үйлчилгээ хэрхэн өссөнийг харуулж байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ