Хакухо андуудтайгаа сайн үйлс бүтээв
Мэргэжлийн сумогийн 69 дэх их аварга, Хакухо М.Даваажаргал өчигдөр эх орондоо буусан. Тэрбээр "Тоёото" брэндийн салбар Монголд нээгдэж байгаатай холбоотойгоор ажлын шугамаар хоёр хоногийн чөлөөтэй ирсэн аж.
6
Хакухо М.Даваажаргал энэ ажлынхаа хажуугаар бас нэг буянтай үйлсийг бүтээж, бусдад тусалж, сэтгэлийн дэм, итгэл, урам хайрласан юм. Тодруулбал, Нийслэлийн СБД-ийн ерөнхий боловсролын нэгдүгээр сургуульд хамт суралцаж байсан сурагч ахуйн андуудтай хамтран “Хакухо андууд” сан байгуулжээ. Тус сангийн хамт олон анхны үйл ажиллагаагаа бусдад тусалж, эд материалын болон сэтгэлийн өглөг өгч эхлэхээр шийдсэн байна. Тэд энэ удаа гэр оронгүй, траншейнд болон тэнүүчлэн амьдардаг хүмүүсийг орон гэр, бичиг баримт, боломжит ажлын байраар хангаж өгдөг Монголын өрх тэргүүлсэн эмэгтэйчүүдийн “Заюу тайж” нийгэмлэгийг зорьсон юм.
6
Улиастайн эцсийн автобусны буудлаас нэлээн зайтай гэр хорооллын гудамжны зүүн захад, хашаагүй задгай газарт “Заюу тайж” нийгэмлэгийн гэрүүд байх. Биднийг очиход тус нийгэмлэгийн тэргүүн Ц.Тамара хамгийн хойд талын гэрээс тавагтай чихэр барьсаар гарч ирсэн. Тэрбээр Хакухог хараад нэлээд гайхаж байгаа нь түүнийг өөрийн биеэр хүрэлцэн очно гэдгийг урьдчилан мэдээгүйн шинж байлаа. Ингээд бид тус нийгэмлэгийн “Номын өргөө” рүү орж “Хакухо андууд” сангийнхантай Ц.Тамара илэн далангүй яриа өрнүүллээ. Түүний хэлснээр “Заюу тайж” нийгэмлэгт одоогийн байдлаар 40 орчим хүн нийгэмшиж байгаа. Гэтэл төрөөс 25 хүнээр бодож, нэг хүний хоолны мөнгөнд өдөрт 3500 төгрөг төсөвлөн өгдөг юм байна. Энэ нь хүрэлцдэггүй болохоор цувдай зэрэг бусад зүйлээр болгож буй тухайгаа хэлсэн. Мөн энд нийгэмшиж буй хүмүүсийн хүүхдэд зориулсан “Эмээгийн цэцэрлэг” ажиллуулж буй талаараа, гурван жил хөөцөлдөж байж, хотын захад авсан газартаа нийгэмлэгийн байр барихаар төлөвлөж буй зэрэг хийж байгаа болон хийхээр бодсон ажлуудынх нь тухай харилцан ярилцсан.
6
Тэд нийгэмшигч иргэдийн найман хүүхэд сурч, хүмүүждэг “Эмээгийн цэцэрлэг”-ээр зочилсон. Зууханд гал ноцсон, дулаахан гэр цэцэрлэгт 2-5 насны зургаан жаал байсны хоёр нь унтаж, бусад нь тоглож байлаа. Зарим хүүхэд ханиадтай байгаа учир цэцэрлэгтээ ирээгүй тухай ярьж байв. “Хакухо андууд” сангийнхан тэдэнд хамгийн хэрэгтэй зүйл болох живх, өвлийн хувцаснууд, хүүхдийн сүү, сок гээд хэрэгтэй эд материал болон хүнсийг бэлэглэсэн.
6
Түүнчлэн Япон улсын Хоккайдад тарьж ургуулсан “Хакухо” будаа, мах, сүү зэрэг хамгийн хэрэгцээт хүнсний зүйл болон өвлийн дулаан хувцас зэргийг өгсөн юм. Япон улсад үйлдвэрлэсэн эдгээр хувцсыг том хүн, хүүхэд гэж ангилан хайрцагт хийж, дээр нь хүүхдийн насны ангилал зэргийг нямбайлан бичсэн байлаа. Мөн Япон хоолонд хийдэг “Карэ” гэх хоолны амтлагч авчирснаа Хакухо өөрөө хэрхэн хоолонд хийж, хэрэглэхийг тайлбарлан өгч байсан юм.
6
Энэ үеэр “Хакухо андууд” сангийнхан болон “Заюу тайж” нийгэмлэгийн тэргүүн, нийгэмшигчдийн сэтгэгдлийг сонслоо.
6
Хакухо М.Даваажаргал: Цаашид тусалж, дэмжинэ
6
-Арван жилийн ангийнхан сан байгуулаад бусдад тусалж байна гэдгийг ховорхон сонсож байсан юм байна?
-Бид өөр өөрсдийн байр суурьтай болчихсон, нийгэмдээ хэрэгтэй зүйл хийе гэж сэтгэсэн болохоор сангаа байгуулсан. Ер нь бүгд дор дороо ажилтай учир уулзаж учирна гэхээр хэцүү байдаг юм байна. Би жилд ганц, хоёр удаа эх орондоо ирдэг. Тэгэхээр бид уулзаж, хэдэн цаг хамт байж байгаад тардаг байсан. Тэгээд өнгөрсөн жилээс үүнийгээ больж, хэдүүлээ нийгэмд тустай зүйл хийе гэж ярилцаж шийдсэн. Үүнийхээ дагуу сан байгуулаад өнөөдөр сайн үйлсийн ажил хийлээ.
6
Хэдийгээр цаг хугацаа давчуу хоёрхон хоногийн чөлөөтэй ирсэн ч өвлийн хүйтэнд хүмүүст туслаад явж байгаадаа баяртай байна. Ангийхан маань сэтгэл нэгдээд бүгдээрээ ирлээ. Ц.Тамара эмээгийнхээ нийгэмлэг дээр ирээд сэтгэлийн өглөг, дэм өгч байгаадаа баяртай байна. Би бага байхдаа амьдралын бэрхшээлтэй хүүхдүүдтэй таарч байсаан. Харин анх удаа ийм газарт ирж байна. Цаашдаа юм хийх, дэмжих ёстой юм байна гэсэн сэтгэгдэл төрлөө.
7
Ц.Тамара: Хэдэн мянган Балжинням давхцсан өдөр болж байна
7
Монголын өрх тэргүүлсэн эмэгтэйчүүдийн “Заюу тайж” нийгэмлэгийн тэргүүн
6
-Мэргэжлийн сумогийн 69 дэх их аварга М.Даваажаргал танай нийгэмлэгт ирж сэтгэлийн дэм, өглөг өглөө. Энэ үед таны сэтгэгдлийг сонсмоор байна?
-Та нар намайг шоконд хийчихлээ. Би бүр Хакухог таньж ядаад ер нь мөн үү, биш үү л гэж бодлоо. Утсаар яриад “Бид нар очиж явна” гэхээр нь байсхийгээд л биднийг зорьж ирдэг хүүхдүүдийн нэг хэсэг л байх гэж бодож байлаа. Би чинь М.Даваажаргал аваргыг зурагтаар л харснаас биш гар барих нь байтугай тийм хувь тавилан тохиолдоогүй. Өнөөдөр хэдэн мянган Балжинням, Дашням давхацсан өдөр байх шиг байна. Бидэнд тусалж, сэтгэлийн дэм, урам өгч, биднийг дэмжиж байгаад маш их баярлаж байна.
6
6
“Хакухо Андууд” сангийн гишүүн, Их аваргын 10 жилийн ангийн найз Г.Цоморлиг
-Өнөөдөр энэхүү ажлыг хийж байгаадаа баяртай байна. Бид аль дээрээс яриад л байсан. Харин найз маань хоёр хоногийн чөлөөтэй ирж бидний ажил биелэлээ оллоо. Цаашдаа бүр өргөн хүрээтэй тусална гэж бодож байгаа. Би энэ хүмүүсийг мэдээж амьдралаа дээшлүүлье, нийгэмдээ хэрэгтэй хүмүүс байя гэж бодож энд ирсэн байх гэж итгэж байна. Зарим хүмүүс нь явчихдаг гэсэн тийм биш байж, эндээ үргэлжлүүлэн амьдарч, нийгэмдээ хэрэгтэй үйл хийгээрэй гэж хүсье. Мөн хүүхдүүд нь ч гэсэн ирээдүйд сайн хүн болж өсөн торниосой.
6
7
“Заюу тайж” нийгэмлэгт нийгэмшигч Б.Сүхбаатар
-Аварга маань бид нарт сэтгэлийн дэм өгч байгаад баяртай байна. Энд амьдралдаа алдсан янз бүрийн л хүмүүс байдаг. Миний хувьд ирээд хоёр сар гаруй болж байна. Цахилгааны инженер мэргэжилтэй боловч одоогоор ажиллаагүй байгаа. Тамара ээж минь бидний амьдрах бүх орчин нөхцлийг бүрдүүлж өгдөг. Чөлөөт цагаараа номын санд ороод номоо уншиж шатраа тоглочихно. Гэр гэртээ зурагт кабельтай, бүх юмыг хангаж өгч байна. Алдаж явсан амьдралаасаа эргүүлээд сайн сайхнаа олж авах нөхцөл бүрдсэн байдаг. Ингээд Аваргынхаа амьдралд сайн сайхныг хүсье. Зорьж ирж сэтгэлээ гарган бидэнд тусалж байгаад баярлалаа.
6
6
“Заюу тайж” нийгэмлэгт нийгэмшигч М.Батсүх
-Бидний нийгэмлэг дээр агуу их аварга маань бидэнтэй уулзаж буйд маш их баяртай байна. Би энд ирээд хоёр гаруй болж байгаа. Амьдралын түвшингээ дээшлүүлэх, хамт байгаа нөхөддөө тусалж, зарим зүйлийг сургах зорилго маань ерөнхийдөө бүтэж байна. Барималч зураач мэргэжилтэй болохоор номын сан болон цэцэрлэгийн тохижилтод ажиллсан. Мөн эд нартайгаа хамтран гар урлалын зүйл хийсээр үзэсгэлэн байгуулах хэмжээний зүйлтэй болчихоод байгаа. Чин сэтгэлээсээ бидэнд тусласан Аваргадаа баярлалаа. Мөн сайн үйлсийн ажлаа үргэлжлүүлж, бидэнд болон бидэнтэй адилхан хүмүүст туслалцаа үзүүлж байгаарай гэж хэлмээр байна даа.
6
Ийнхүү 28 насандаа 28 дахь түрүүгээ авсан, мэргэжлийн сумогийн 69 дэх их аварга 10 жилийн ангийнхантайгаа хамтран хэн нэгний итгэл, урам зориг дутагдаж байдаг хэсэг хүмүүст сэтгэлийн дэм, өглөг өгсөн юм. Тэрбээр маргааш буцна.
6
Б.Буд
СЭТГЭГДЭЛ БИЧИХ