Замын цагдаагийнхан нийслэлийн цагдаад харьяалагдана
Замын цагдаагийн газрыг татан буулгаж, дүүргүүдэд шилжүүлэх тухай яригдаж байсан. Гэвч тус газрыг татан буулгахгүйгээр нийслэлийн Цагдаагийн газрын харьяанд шилжүүлэхээр болжээ. Ингэхдээ нийслэлийн Цагдаагийн газрыг гэмт хэрэгтэй тэмцэх, нийтийн хэв журам хамгаалах, дэмжлэг үзүүлэх, замын цагдаагийн асуудал эрхэлсэн дөрвөн дэд даргатай байхаар бүтцийг нь баталсан байна. Харин замын цагдаагийн асуудал эрхэлсэн дэд даргын албыг Замыг цагдаагийн газрын дэд даргаар ажиллаж байсан хурандаа Ч.Жаргалсайхан хаших аж. Түүний удирдлаганд урьдчилан сэргийлэх, мэдээлэл шуурхай удирдлага, зохицуулалтын, мэдээлэл судалгааны, хөдөлгөөний хяналтын хэлтсүүд харьяалагдах юм байна.
ааа
В.Бат
СЭТГЭГДЭЛ БИЧИХ