Марадона сүй тавилаа

img

Дэлхийн хөлбөмбөгийн амьд домог Диего Марадона сүй тавьсан тухай “Dailymail.com” мэдээллээ. Марадонагийн сүйт бүсгүй нь 23 настай Росио Олива гэх загвар өмсөгч бүсгүй аж. Хосууд 2012 оноос эхлэн үерхэж, өнгөрсөн оны сүүлчээс хамтдаа амьдрах болсон юм. 53 настай Диего Марадона хайртай бүсгүйдээ Гэгээн Валентины өдрөөр Ром хотод гэрлэх санал тавьжээ.

Марадона энэ тухайгаа “Яадаг юм бэ. Би гэрлэх санал тавьчихсан. Олива охиноос минь дүү ч гэсэн, би эмзэглэхгүй байна. Үнэнч фэнүүд минь ойлгоорой” гэж твиттер хуудсаар жиргэжээ. Марадона өмнө нь гурван удаа гэрлэсэн, таван хүүхэдтэй юм. Тэрбээр анхныхаа гэрлэлтээсээ Дальма Нерея, Жаннина Динора гэх охидтой бөгөөд, хамгийн сонирхолтой нь охид сүйт бүсгүй Росио Оливатай дотно найзууд аж. Марадонагийн тав дахь хүүхдийн ээж жүжигчин Вероника Охедо саяхан дахиад бие давхар болсноо мэдэгдсэн юм. Марадонагийн хувьд хэдийнэ өвөө болсон бөгөөд том охин Жаннина Динора 2006 онд хүү төрүүлсэн билээ.

Б.Дэлгэрцэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

o.d :
asuudaltai ymaa
2014-02-24
fan n:
ok sain saihniig husie
2014-02-19
зочин:
дэмжиж байна
2014-02-19
delger:
estoi vnen xellee
2014-02-19
зочин:
ертөнцийн бүх загвар өмсөгч, миссүүд бүгд л бие *ид байх юм дөө
2014-02-19