Есөн настай охиноо зодож гэмтээжээ
Нийслэлийн Баянзүрх дүүргийн 24 дүгээр хорооны иргэн Д /эм. 30 настай/ охиноо хэвтэрт ортол нь зоджээ. Тэрбээр өөрийн төрсөн охин есөн настай Л-ыг гурилын элдүүр модоор цохиж, баруун гарын тохойг хугалан, хоёр хөлийг нь хөдлөх боломжгүй болтол гэмтээсэн байна. Энэхүү хэргийг харьяа дүүргийн Цагдаагийн I хэлтэст шалгаж байгаа юм.
Мөн Чингэлтэй дүүргийн 13 дугаар хорооны 34 дүгээр гудамжны “Бэлчир” ХХК-ийн хашаанд иргэн Г/эр.28 настай/ нь согтуурсан үедээ өөрийн хэвлийн тус газар хүйтэн мэсээр гэмтээсэн хэрэг гарчээ. Уг хэргийг Чингэлтэй дүүргийн Цагдаагийн II хэлтэст шалгаж байна.
Б.Буд
СЭТГЭГДЭЛ БИЧИХ