ХСИС-ийн сонсогч хүний амь нас, эд хөрөнгийг галаас хамгаалжээ
Хууль сахиулахын их сургуулийн Онцгой байдлын сургуулийн 631-р дамжааны сонсогч Б.Пүрэвдорж Булган аймгийн Тэшиг суманд амрах үеэрээ хөрш айлынх байшинд гал гарахад нь галыг унтрааж гурван хүний амь, 40 гаруй сая төгрөгийн эд хөрөнгийг аварсан байна.
Байшингийн яндангаас гарсан гал дээврийг шатаасны улмаас 5 метрийн радустай гал дэлгэрсэн байсан аж. Тиймээс сонсогч Б.Пүрэвдорж тухайн айлын эзний тусламжтайгаар тэр даруйд нь галыг унтраасан байна. Тэрбээр Хууль сахиулахын их сургуульд элсэн суралцахаас өмнө Чингэлтэй дүүргийн гал унтраах 10-р ангид гал сөнөөгчөөр ажиллаж байжээ. Түүний энэхүү хүний амь нас, эд хөрөнгийг аварсных нь төлөө тус сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга Р.Очирсүрэн нутгийн зон олныхоо өмнөөс их сургуулийн удирдлагуудад талархал илэрхийлсэн бичиг явуулжээ.
Б.Буд
СЭТГЭГДЭЛ БИЧИХ