Эрх зүйд тулгуурласан сургалт болно
Хувийн хэвшлийн байгууллагийг итгэлд тулгуурлан удирдах бус эрх зүй буюу зарчимд тулгуурлан удирдах нь хөгжлийн явцад тохиолдох олон тодорхойгүй асуудлуудыг арилгадаг. Ингэсний үр дүнд байгууллагын алба хэлтсүүд ажил үүргийн зөрчилдөөнөөс гарч, хоорондын уялдаа холбоо сайжран бүтээмж нэмэгдүүлэх үндэс болдог билээ. Тэгвэл Лектор төвөөс зөвхөн захирал, ажилтанд чиглэсэн сургалтууд зохион байгуулдаг байсан бол удирдах ажилтан манлайлан, тухайн ажлыг эрхэлж байгаа ажилтан, албан тушаалтнаа дагуулан ирж хамтдаа суралцах боломжтой болгосон аж. Тухайлбал, албан хэрэг хөтлөлтийн хичээлд захирал, бичиг хэргийн ажилтны хамт, хөдөлмөрийн эрх зүйн хичээлд захирал, хүний нөөцийн ажилтны хамт, байгууллагын санхүүгийн бичиг баримт хичээлд захирал, санхүү, нягтлан бодогчийн хамт гэх мэтчилэн өдөр бүрийн хичээл өөр өөр байдлаар зохион байгуулагдах ажээ. Ингэснээр байгууллагын дотоод хамтын ажиллагаа сайжирч, ажлын бүтээмж дээшилнэ хэмээн зохион байгуулагчид үзэж байна. Энэхүү эрх зүйд тулгуурласан манлайллын сургалтын талаарх дэлгэрэнгүй мэдээллийг www.lector.mn цахим сайтаас авах боломжтой ба сургалт энэ сарын 20-нд эхлэх юм байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ