Концессын хөрөнгө оруулалтаар 4 төсөл хэрэгжүүлэхээр зарлажээ

img

Эдийн засгийн хөгжлийн яамнаас өнөөдөр төр-хувийн хэвшлийн түншлэлийн гарын авлагыг танилцууллаа. Нийгмийн болон дэд бүтцийн салбарт хийгдэх томоохон төсөл хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэх нэг боломж нь төр хувийн хэвшлийн түншлэл буюу концессын хөрөнгө оруулалт юм. Тодруулбал, төр бүх бүтээн байгуулалтын ажлыг дангаараа хийх боломжгүй тул хувийн хэвшлийнхэнтэй удаан хугацааны гэрээ байгуулж, ажлаа гүйцэтгүүлнэ. Харин хувийн хэвшил төрийн гаргасан баталгаан дээр хөрөнгө босгож, бүтээн байгуулалтыг хийснээрээ эргээд оруулсан хөрөнгө оруулалтаа Засгийн газар, эцсийн хэрэглэгч зэргээс нөхдөг.

6

 Манай улсад төр-хувийн хэвшлийн түншлэлийн талаар 2009 оны 10 дугаар сард Төрөөс баримтлах бодлогыг баталсан бол 2013 оны 1 дүгээр сард Концессын тухай хуультай болжээ. Үүний дараа Концессын зүйлийн жагсаалтыг шинэчлэн баталж, энэ хүрээнд 50 концессын төсөл хөтөлбөрийг багтаасан байна. Гэхдээ цаашид Засгийн газрын хуралдаанаар болон төрийн хийх ёстой ажлыг хувийн хэвшлийн санаачлагаар нэмж төсөл оруулах боломжтой аж. Одоогийн байдлаар Концессын гэрээ байгуулсан Тэлмэний дулааны цахилгаан станцийн төсөл, Нарийн сухайт-Шивээ хүрэнгийн чиглэлийн хатуу хучилттай автозамын төсөл байгаа юм байна. Харин зарласан төслүүдийн хувьд Дулааны 5 дугаар цахилгаан станцын төсөл, Алтанбулаг-Улаанбаатар-Замын-Үүдийн чиглэлийн хурдны автозамын төсөл, Тавантолгой-Ханбогд-Ханги чиглэлийн хатуу хучилттай авто замын төсөл, Туул, Сонгины усны нөөцийн цогцолбор төсөл зэрэг байгаа аж.

6

Орон нутгийн хэмжээнд мөн төр-хувийн хэвшлийн түншлэлээр томоохон бүтээн байгуулалтын ажлуудыг хийхээр болжээ. Тухайлбал, Хэнтий аймагт Концессын гэрээгээр Чингис хааны түүхэн цогцолбор, дулаан цахилгаан станцын асуудал, Дорноговиос Хэнтийн аймгийн Бор-Өндөр сум руу барих 45 км автозам, аймгийн төвд байгуулах автовокзал, зүүн бүсийн худалдааны төв гэх мэтчилэн их хэмжээний хөрөнгө оруулалт шаардах асуудлыг төсөвт суулгана гэж хүлээлгүйгээр хувийн хэвшлийнхэнтэй хамтран шийдэх чиглэлээр ажиллаж буйгаа аймгийн Засаг дарга Ж.Оюунбаатар ярьж байв.

6

Дашрамд дурдахад өмнө нь хувийн хэвшлийнхэн улсын төсөв хөрөнгөөр чанартай чанаргүй бүтээгдэхүүний үйлчилгээ үзүүлж, хүлээлгэж өгдөг байсан. Харин төр, хувийн хэвшлийн түншлэлийн давуу тал нь нийтийн хэрэгцээ, шаардлагыг хангахуйц чанартай, үнэд нийцсэн үйлчилгээгээр хангах, Засгийн газар өрийн асуудлаас зайлсхийх, улсын төсөвт үзүүлэх ачаалал буурах зэрэг боломж бүрдэх юм байна. Мөн Концессын гэрээг байгуулахаас өмнө уралдаант шалгаруулалт явуулдаг бөгөөд нэг ялагчийг тодруулахгүйгээр хамгийн сайн санал өгснөөр нь эрэмбэлдэг байна.

6

А.Энхжаргал

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

zochin:
ta buhnii ajild undur amjilt huyse.
2014-02-19
zochin:
ub-sainshand-zamyn uud hoorond myanganii sorilyn sangiin sanhuujilteer zam tavigdsan shyy dee. bas dahiad ene chigleld hurdny zeregcee zam tavih gej baigaa yum uu ?
2014-02-19
olloo:
avtovokzalyg mongoloor avtobuudal gej nerlemeer bn..
2014-02-19