Тэд "ТАТО"-г сонгож байна
Сургуулийн өмнөх насныхан болон бага ангийн сурагчдад зориулан танин мэдэхүйн “ТАТО” багц картыг “Гэрэлт Тайёо” компаниас гаргасан билээ.
.
Байгаль, ардын уламжлал, спорт, Монгол орны аймаг сумд, улс орны далбаа, геометр, ертөнцийн гурав, монгол үндэстний хувцас, оньсого, таван хошуу мал зэрэг өргөн хүрээг хамарсан 26 төрлийн багц карт худалдаанд гараад удаагүй ч эрэлт ихтэй байна. “ТАТО” карт нь “Интер ном”, “Аз хур”, “Мир” номын дэлгүүрт худалдаалагдаж байгаа. Танин мэдэхүйн энэхүү картаар хүүхэд багачууд тоглосноор таах, харах зэрэг ерөнхий ажиглалт хийхээс гадна харьцуулж тогтоох, цээжлэх зэргээр хүүхдийн оюун ухааныг задлах, сэтгэн бодох чадварыг хөгжүүлэх давуу талтай гэж боловсролын мэргэжилтэн дүгнэсэн.
Түүнчлэн танин мэдэхүйн “ТАТО” картыг ашиглаж, хичээлээ үр дүнтэй, шинэ арга барилаар явуулж буй багш нар болон уг картыг худалдан авч, хүүхдийнхээ оюунд хөрөнгө оруулалт хийсэн эцэг эхчүүдийн сэтгэгдлийг сонссон юм.
.
Д.Мөнхнасан: “ТАТО” картыг ашиглан хичээлээ явуулж эхэлсэн
Нийслэлийн СХД-ийн ЕБ-ийн 76 дугаар сургуулийн багш
:
-Би “ТАТО” картны талаарх мэдээллийг найзаасаа авсан. Тэгээд сонирхож үзтэл сургалт явуулахдаа ч ашиглахад тохиромжтой санагдсан болохоор аваад хичээлдээ хэрэглэж байна. Энэхүү картууд нь хүүхдийн сэтгэхүйг хөгжүүлж, танин мэдүүлэх, ач холбогдолтой юм. Спорт, ажил мэргэжил, ан амьтан, байгалийн үзэгдэл гээд бүх картнаас зөвхөн хүүхэд гэлтгүй томчууд хүртэл зарим нэгэн мэддэггүй зүйлээ мэдэж авч байна. Мөн хүүхэддээ авч өгсөн, хүүхэд маань одоохондоо уншиж чадахгүй болохоор хамт тоглож, тайлбарлаж, таниулж өгч байгаа.
.
Ч.Алтанчимэг: Үндэсний өв соёлын багцуудыг дүүдээ бэлэглэсэн
ХИС-ийн оюутан
:
Өнгөрсөн жилийн зургаан сарын нэгний өдөр дүүдээ өөрт нь хэрэгтэй зүйл бэлэглэе гэж бодоод иймэрхүү танин мэдэхүйн картыг номын дэлгүүрүүдээр хайгаад олоогүй. Гэтэл саяхны нэг өдөр “Интер” номын дэлгүүрт ном сонирхоод явж байсан чинь “ТАТО” танин мэдэхүйн карт худалдаанд гарсан байсан. Тэгээд дүүдээ авч өгч баярлууллаа. Миний хувьд Монгол ардын зан заншил уламжлалыг илтгэсэн оньсого, монгол гэрийн хэрэглэл, монгол цаг тоолол, таван хошуу мал, монгол ахуйн эд хэрэглэл гэх багцуудыг худалдаж авсан. Бидний дүү нар төдийгүй бид ч мөн үндэсний өв соёл зан заншилтай холбоотой зарим зүйлээ мэдэхгүй байх тохиолдол гарч байна. Харин энэхүү карт нь үүнийг мэдэж авах, сэргээн санахад хэрэгцээтэй зүйл болж байгаа юм.
.
Б.Дэлгэрмөрөн: Сурагчид маань их сонирхож байна
Нийслэлийн ХУД-ийн 75 дугаар сургуулийн багш
.
Надад анх “ТАТО” гэдэг нэр их содон санагдаж байсан. Карт гэхээр жижигхэн хөзөр шиг смарт карт гэж бодож байлаа. Харин бодит байдал дээрээ илүү том, тайлбар нь тодорхой ойлгомжтой бөгөөд зургийг нь гараар зурсан нь их таалагдсан. Хамгийн гол нь 1-7 насны хүүхдүүдийн сэтгэхүйд таарсан, нэг хайрцаг дотроо олон ширхэгтэй байгаа нь мөнгөн дүнтэйгээ тохирсон санагдсан шүү. Би монгол үндэстэн, оньсого, монгол ахуйн эд хэрэглэл гэсэн гурван багцийг худалдан авч сургалтандаа хэрэглэж эхэлсэн. Сурагчид маань их сонирхож байна.
.
А.Энхчимэг: Хүүхдийн хөгжил хүмүүжил, танин мэдэхүйд чухал үүрэг гүйцэтгэнэ
Иргэн
.
Миний хүү 3 настай. Би хүүдээ Тээврийн хэрэгсэл, Жимс жимсгэнэ, Хичээлийн хэрэгсэл гэсэн гурван төрлийн “Тато” карт авч өгсөн. Эдгээр картнаас миний хүү маш олон төрлийн тээврийн хэрэгсэл байдгийг мэдэж авсны дээр жимс жимсгэнүүдийг нэрлэж, бас өнгө ялгаж сурахад нь маш том үүрэг гүйцэтгэсэн. Цаашдаа би Монгол үндэстэн, монгол ахуйн эд хэрэгслээ мэдэж авахад нь туслах, мөн ой тогтоолтыг нь хөгжүүлэх үүднээс оньсого, ертөнцийн гурав гэх мэт бусад картуудыг худалдаж авах бодолтой байгаа.
.
Дашрамд дурдахад, одооны хүүхдүүд цаг үе, орчин нөхцлөөсөө хамаараад монгол үгээ их мартаж байгаа юм шиг санагддаг. Тэгвэл эцэг, эхчүүд “Тато” картыг худалдаж авснаар жишээ нь, жимсийг л гэхэд хүүхэд чинь оранж, банан, черри гэх мэт харь үргээр хэлж сурах биш жүрж, гадил, интоор гэсэн монгол нэршлийг нь мэдэж авах болно. Энэ мэтчилэн бүх насны монгол хүүхдийн хөгжил хүмүүжил, танин мэдэхүйд энэхүү карт маш чухал үүрэг гүйцэтгэх болов уу гэж би бодож байна.
.
Б.Буд
СЭТГЭГДЭЛ БИЧИХ